Долооо хоног бүрийн Даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Энэ дагуу өнөөдөр (2026.10.05) МАН, АН-ын бүлгийн хурал болон ХҮН намын зөвлөлийн хуралдаан 10:00 цагаас эхэлнэ.
Байнгын хороодоос:
Хууль зүйн байнгын хороо 09:00 цагаас хуралдаж, Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулах асуудлыг хэлэлцэнэ.
- Төсвийн байнгын хороо 14:30 цагаас хуралдаж, 2026 төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийнэ.
- Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо 16:00 цагаас хуралдаж, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэнэ.
Мөн 14:00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг товложээ. Хуралдаанаар,
- Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг, үргэлжилнэ./
- Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг, тодорхой асуудлын хүрээнд дахин явуулна./