dobu.mndobu

Сонгуулиар гадаадын хөрөнгө оруулалттай “Ханбогд Эксплорайшн” компаниас хандив авсан Э.Болормаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үү

Сонгуулиар гадаадын хөрөнгө оруулалттай “Ханбогд Эксплорайшн” компаниас хандив авсан Э.Болормаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үү

“Нийслэл” аудитын газраас УИХ-ын гишүүн Э.Болормаа 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулиар баруун бүсэд (Увс, Ховд, Говь-Алтай, Завхан) нэр дэвшихдээ Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад бүртгэлтэй “Кью Жи Экс Холдингс Лимитед” компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ханбогд Эксплорайшн” ХХК-иас 30 сая төгрөгийн хандив авсныг тогтоосон билээ.

Монгол Улсын Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авахыг хориглодог бөгөөд уг хандивын мөнгийг буцаан шилжүүлэлгүй сонгуулийн үйл ажиллагаандаа зарцуулсан гэж үзсэн байдаг.

Гэсэн ч Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хамгийн ойрын найзуудын нэг болох Э.Болормаа нь өнөөдрийг хүртэл Төрийн ордонд бүрэн эрхээ хэрэгжүүлэн сууж байгаа нь Монгол Улсад хууль хэрэгждэггүй гэх буруу ойлголтыг өгч байна.

Хэдийгээр Монголын төрд тангараг өргөсөн ч гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хууль зөрчин авсан түүний хандивын мөнгөнд анхаарал хандуулж байгаа хүн алга. Ард түмний итгэл рүү увайгүйгээр ус цацан гарч ирсэн түүний хуудуутай сонгуулийн үр дүнд хариуцлага тооцох хууль хяналтын байгууллага алга гэж үү.

Харин тэр 30 сая төгрөгийн асуудалд төр хэрхэн хандаж байгаа нь Монголын хууль, шударга ёсны үнэ цэнийг хэмжих шалгуур юм. Тиймээс сонгуулиар гадаадын хөрөнгө оруулалттай “Ханбогд Эксплорайшн” компаниас хандив авсан Э.Болормаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах нь хэзээ вэ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.