dobu.mndobu

Ард түмний хувьсгалын өлгий нутаг Сэлэнгэ аймагт “Эх оронч Монгол” сургалт, өдөрлөг эхэллээ

Ард түмний хувьсгалын өлгий нутаг Сэлэнгэ аймагт “Эх оронч Монгол” сургалт, өдөрлөг эхэллээ

“Эх оронч Монгол” үндэсний хөдөлгөөний хүрээнд батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд таниулах сургалт, өдөрлөг өнөөдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод үргэлжилж байна.

Өдөрлөгийн үеэр батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагааг иргэд, олон нийтэд танилцуулах уулзалт зохион байгуулж, Цэргийн төв эмнэлгийн хөдөлгөөнт баг иргэдэд үзлэг, оношилгоо хийж байна. Мөн Батлан хамгаалахын төв архивын лавлагаа, үйлчилгээ үзүүлж, зэвсэглэл, цэргийн техникийн үзэсгэлэнг олон нийтэд дэлгэн танилцуулжээ.

Түүнчлэн цэрэг-эх оронч үзэл, хүмүүжлийн талаар лекц зохион байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчдын үр хүүхдэд хүргүүлсэн илгээлтийг гардуулах, цэргийн зарлан дуудах хуудас болон цэргийн батлах гардуулах үйл ажиллагаа болж байна.

Өдөрлөгийн хүрээнд Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчдийн тоглолт зохион байгуулагдаж, иргэдэд урлаг, соёлын хөтөлбөр толилуулж байгаа аж.

Сургалт, өдөрлөгийг зохион байгуулахад Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бат-Орхон, аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж болон төрийн цэргийн, хууль сахиулах байгууллагын орон нутаг дахь удирдлага, алба хаагчид дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Энэхүү өдөрлөг нь батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагааг иргэдэд таниулахын зэрэгцээ эх оронч үзэл, үндэсний ухамсар, цэргийн албаны талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.