0

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны тухай хуулийн 10.11-д “Тухайн өдрийн хуралдаан эхлэхэд ирцэд бүртгүүлсэн гишүүн чөлөө аваагүй, хүндэтгэн үзэх болон энэ хуулийн 7.5-д заасан эсэргүүцэх шалтгаантайгаа мэдэгдэлгүй хуралдааныг орхиж гарсан, эсхүл бүртгэлээс гарсан /картаа сугалсан/ бол түүнийг хуралдааны ирцэд оруулж тухайн асуудлаар санал хураахад эсрэг санал өгсөнд тооцно” хэмээн заасан байдаг.
Хэдийгээр хуралдаа ирж ирцэндээ орж бүртгүүлсэн ч санал хураалт явуулах үед танхимд байхгүй, оролцохгүй байгаа гишүүд ажлаа хийхгүй байна гэсэн үг шүү гэдгийг УИХ-ын дарга С.Бямбацогт байнга сануулж буй. УИХ-ын гишүүн санал хураалтанд оролцох үүрэгтэй, харин ямар санал өгөх нь өөрийнх нь эрх гэдгийг ч хурал бүхэн дээр шахам хэлж, ирцэнд орчихоод байхгүй байгаа гишүүдийг танхимдаа ирэхийг урьж залж байгаа харагддаг.
Тэгвэл УИХ-ын вэб хуудас шинэчлэгдэж, ирц, санал хураалтыг бодит цагийн горимоор хардаг болсноор хэн тасалсан, хэн ирцэнд орчихоод хурлаа хаяж гаран санал хураалтанд оролцохгүй “ажил хийсэн дүр эсгэж” байгааг ч харах боломжтой болсон.
Ганцхан жишээгээр харахад, 2026 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийх үеэр Тэтгэврийн даатгалын сангийн зарлагыг 50.0 тэрбум төгрөгөөр бууруулж, Тэтгэмжийн даатгалын сангийн зарлагыг 50.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад доорх 38 гишүүн татгалзсан санал өгчээ. Танхимд байсан гишүүд бараг бүгд дэмжсэн санал өгч байсан. Тиймээс татгалзсан санал өгсөн эдгээр гишүүд ирцэнд орчихоод хуралдаа суугаагүй, санал хураалтын үеэр байхгүй байсан гэж ойлгоход буруудахгүй юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.