dobu.mndobu

Хагас коксон түлшний татан авалт эхэллээ

Хагас коксон түлшний татан авалт эхэллээ

Тавантолгой Түлш компани “Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй хамтран хагас коксон түлшний татан авалтаа эхэллээ.

2026-2027 оны халаалтын улиралд нийт 280 мянган тонн хагас коксон түлш татан авах бөгөөд өнөөдрийн байдлаар дөрвөн цуваа 200 вагон бүтээгдэхүүн Монгол Улсын хилээр орж ирээд байна. 

Эхний 50 вагон хагас коксон түлшийг өчигдөр /2026.10.12/ Тавантолгой Түлш ХХК-ийн Зүүн үйлдвэрт хүлээн авч, савлагааны ажил эхэлсэн. Дараагийн 50 вагон Баян өртөөнд, гурав, дөрөвдүгээр цуваа Замын-Үүдэд орж ирээд буй.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахаар 2025-2026 оны халаалтын улиралд нийслэлийн гэр хорооллын айл өрхийн хэрэглээнд хагас коксон түлшийг нэвтрүүлсэн. Энэхүү ажлын үр дүнд нийслэлийн агаарын бохирдол өнгөрсөн онд 30 орчим хувиар буурсан дүгнэлтийг Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл, Цаг уур, орчны шинжилгээний газраас хийсэн юм. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.