dobu.mndobu

Гарааш, зогсоолыг үл хөдлөх хөрөнгийн албан татвараас чөлөөлөх өргөдөлд 100,500 иргэн гарын үсэг зуржээ

Гарааш, зогсоолыг үл хөдлөх хөрөнгийн албан татвараас чөлөөлөх өргөдөлд  100,500 иргэн гарын үсэг зуржээ

Иргэний өөрийн болон гэр бүлийн хэрэгцээнд ашигладаг нэг авто гарааш, авто зогсоолыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөх тухай нийтийн өргөдөлд 100,500 иргэн гарын үсэг зуржээ.

Уг өргөдлийг иргэн О.Батхүү санаачилсан бөгөөд хувийн хэрэгцээний гараашийг татвараас чөлөөлөх саналыг хуульд тусгахыг хүссэн байна. Өргөдөл санаачлагчийн зүгээс гарааш нь автомашинаа хүйтэн, эрс тэс уур амьсгалаас хамгаалах зориулалттай бөгөөд бизнесийн орлого олох хөрөнгө биш гэдгийг үндэслэл болгожээ. Мөн автомашиныг зориулалтын зогсоолд байрлуулах нь нийтийн эзэмшлийн талбайд машинаа тавих асуудлыг бууруулахад тустай гэж үзсэн байна.

Нийтийн өргөдөл 100 мянган дэмжигчийн босгыг давснаар холбогдох журмын дагуу дараагийн шатанд шийдвэрлүүлэх боломж бүрдэж байгаа юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.