0

Монголын үндэсний бөхийн холбооны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл хуралдаж, улсын баяр наадамд барилдахаар бүртгүүлсэн боловч барилдаанд оролцоогүй 39 бөхийн барилдах эрхийг 6-14 сарын хугацаагаар хасах шийдвэр гаргажээ.
Тодруулбал, улсын баяр наадамд барилдахаар бүртгүүлсэн ч ирж барилдаагүй бөгөөд холбооны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлд ямар нэгэн тайлбар ирүүлээгүй, биечлэн уулзаагүй 25 бөхийн барилдах эрхийг тус бүр нэг жил хоёр сарын хугацаагаар хассан байна.
Харин барилдаагүй шалтгаанаа бичгээр тайлбарласан боловч зөвлөлийн сонсголд оролцоогүй есөн бөхийн барилдах эрхийг тус бүр 10 сараар хасжээ.
Мөн бичгээр тайлбар ирүүлж, зөвлөлийн сонсголд биечлэн оролцсон таван бөхийн барилдах эрхийг тус бүр зургаан сараар хасах шийдвэр гаргасан байна.
Ийнхүү тайлбар ирүүлсэн эсэх, сонсголд биечлэн оролцсон байдлыг харгалзан нийт 39 бөхийн барилдах эрхэд сахилгын шийтгэл ногдуулжээ.

Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.