0
Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан Японы Олон улсын Хамтын ажиллагааны төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи нутаг буцаж байгаатай холбогдуулан өнөөдөр албан уулзалт хийв.
Тэрээр Танака Шиничиг Монгол Улсад ажиллах хугацаандаа Монгол Улсын үндэсний бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, экспортлох боломж нөхцөлийг нэмэгдүүлэх, Япон Улсад Монгол Улсын бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой дотоодын болон олон улсын үзэсгэлэнг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж байсныг онцолсон юм.
Мөн ЖДҮ-ийн салбарын хүний нөөцийг чадавхжуулахад урт хугацааны дэмжлэг үзүүлж байсанд хувиасаа болон үйлдвэрлэгчдийнхээ өмнөөс чин сэтгэлээсээ талархал илэрхийлж, дурсгалын зүйл гардуулав.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.