0
Одоогоос 18 жилийн өмнө буюу 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр УИХ-ын 27 дугаар тогтоол батлагдаж нэр бүхий 15 ордыг стратегийн ордод хамруулж байлаа. Сүүлд 2015 онд Гацууртын алтны ордыг стратегийн ордод хамруулснаар өдгөө 16 орд газар стратегийн гэх тодотголтойгоор бүртгэлтэй байна.
Уг нь стратегийн чухал ач холбогдолтой ордын жагсаалт 16 биш 22 байх ёстой байж. Харамсалтай өнөөдрийг хүртэл стратегийн ач холбогдолтой ордын шалгуурыг хангасан нэр бүхий 6 ордыг хав даржээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.12-д зааснаар "стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд" гэж үндэсний аюулгүй байдал, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг” хэлнэ гэсэн хуультай.
Дээрх хуулийн заалтыг бүрэн хангасан буюу стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад орох шалгуур шаардлагыг бүрэн хангасан нэр бүхий 6 ордтой танилц.
Н.Алтанхуягийн Засгийн газар нэр бүхий зургаан ордыг стратегийн ордод нэмж бүртгэх тогтоолын төсөл санаачилж 2013 оны тавдугаар сарын 31-ны өдөр УИХ-д өргөн барьжээ.
“Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” УИХ-ын 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийг 27-р тогтоолын хавсралтуудад нэмэлт өөрчлөлт оруулан стратегийн ордын жагсаалтад дараах ордуудыг хамааруулахаар тогтжээ.
1. Ховд аймгийн Дарви сумын нутагт орших Хөшөөтийн нүүрсний орд,
2. Төв аймгийн Баян, Баянжаргалан сумын нутагт орших Цайдам нуурын хүрэн нүүрсний орд
3. Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Гацууртын алтны орд
4. Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутагт орших Мушгиа худагийн газрын ховор металлын орд
5. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт орших Луугийн голын газрын ховор элементийн орд
6. Өмнөговь аймгийн Ханхонгор, Цогт-Овоо сумдын нутагт орших Хотгорын газрын ховор элементийн орд
7. Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших Халзан бүргэдэйн газрын ховор элементийн орд
Дээрх нэр бүхий орд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу Стратегийн ордын жагсаалтад орох шалгуураа бүрэн хангажээ. Харамсалтай нь дээрх нэр бүхий 7 ордоос ганцхан Гацууртын ордыг 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн 11-р тогтоол нэмсэн байна.
Тэгвэл үлдсэн зургаан орд нь яагаад стратегийн ордын жагсаалтад оролгүй гадна үлдэв. Хөшөөт, Цайдам нуур, Мушгиа худаг, Луугийн гол, Хотгор, Халзан бүргэдэй ордуудыг хэн хэн эзэмшиж байгаа болоод төр хүчгүйдэхэд хүрэв гэдэг нь анхаарал татна.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.