Монгол улсын Дархан аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарын эрэмбэний талаарх тайлбарыг дахин гарган толилуулж байна.
МҮБХ нь УИХ-аас баталсан хууль, Засгийн Газрын тогтоолыг удирдлага болгон бөхчүүдийн эрэмбийг гаргасаар ирсэн. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, эрх зүйн актуудад дараах зохицуулалтууд байна.
“Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн 15-р зүйлийн 15.1.1-т “Засгийн газар нь үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сурын болон шагайн харвааны дүрмийг батална” гэж заасан.
Энэхүү заалтын дагуу Засгийн газраас 2022 оны 257-р тогтоолоор Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийг баталжээ.
Уг дүрмийн 2-р зүйлийн 2.10-т
“Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9.8-д заасны дагуу Монголын үндэсний бөхийн холбоо бөхийг цол, амжилтаар нь дараахь журмаар эрэмбэлнэ:
2.10.2. нэг өдөр адил даваа болон бусад шалгуураар ижил цол авсан бөхчүүдийг өмнөх цолоо түрүүлж авсан буюу өмнөх цолны эрэмбээр; гэж заасан байдаг
Дархан аварга Г.Өсөхбаяр, Дархан аварга А.Сүхбат нар нэг өдөр “Дархан аварга” цол авсан тул дээрх дүрмийн дагуу өмнөх цолны эрэмбээр эрэмбэлэх юм. Өмнөх цолны буюу “Даян аварга” цолны эрэмбийн хувьд үзүүлсэн амжилтаар Г.Өсөхбаяр нь илүү байгаа.
1. Дархан аварга Г.Өсөхбаяр:
– 2002 онд 9 даван түрүүлж “Улсын арслан”,
– 2003 онд 9 даван түрүүлж “Улсын аварга”,
– 2005 онд 9 даван түрүүлж “Далай аварга”,
– 2009 онд 9 даван түрүүлж “Даян аварга”,
– 2014 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Дархан аварга” цол хүртжээ.
2. Дархан аварга А.Сүхбат:
– 2000 онд 9 даван түрүүлж “Улсын арслан”,
– 2000 онд 10 даван түрүүлж “Улсын аварга”
/Жич: Энэ үед “Үндэсний их баяр наадмын тухай хууль” батлагдаагүй байсан тул арав давсан бөхөд арслан цолны дараагийн цол болох аварга цолыг олгосон байна. 2003 онд хууль батлагдсан боловч 10 даваатай наадмын 9, 10-ын даваа тус бүрийг цолтой болгон хуульчлаагүй. 2006 оны Улсын баяр наадамд Улсын гарди Д.Сумъяабазар 10 даван түрүүлэхэд түүнд хуулийн дагуу Улсын арслан цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган олгосон. Гэвч наадамчин олны хүсэлтээр хуулийн зүйл, заалтгүйгээр Улсын аварга цолыг түүнд олгосон байдаг/
– 2004 онд 9 даван түрүүлж “Далай аварга” цолыг хүртсэн.
– 2007 онд ҮИБНТ хуульд өөрчлөлт орон “Далай аварга” цолыг хассан тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Даян аварга”,
– 2014 онд ҮИБНТ хуульд дахин өөрчлөлт орон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Дархан аварга” цол хүртжээ.
Дархан аварга Г.Өсөхбаяр:
– 4 удаа 9 давж түрүүлсэн,
– 3 удаа 8 давсан /2001, 2006, 2010/
– 4 удаа 7 давсан байна.
Дархан аварга А.Сүхбат:
– 1 удаа 10, 2 удаа 9 даван нийт 3 удаа түрүүлсэн
– 3 удаа 7 давсан байна.
2009-2010 оны Улсын аварга цолтой бөхчүүдийн эрэмбэнд:
– Дархан аварга Ж.Мөнхбат
– Дархан аварга Х.Баянмөнх
– Дархан аварга Д.Цэрэнтогтох
– Дархан аварга Б.Бат-Эрдэ
– Даян аварга Г.Өсөхбаяр
– Даян аварга А.Сүхбат
– Улсын аварга О.Балжинням
– Улсын аварга Д.Сумъяабазар
2011-2013 оны Улсын аварга цолтой бөхчүүдийн эрэмбэнд:
– Дархан аварга Ж.Мөнхбат
– Дархан аварга Х.Баянмөнх
– Дархан аварга Д.Цэрэнтогтох
– Дархан аварга Б.Бат-Эрдэ
– Даян аварга Г.Өсөхбаяр
– Даян аварга А.Сүхбат
– Улсын аварга Д.Сумъяабазар
– Улсын аварга О.Балжинням
– Улсын аварга С.Мөнхбат
/2011 оны Улсын баяр наадмын дараа нэг удаа 10 давж түрүүлсэн амжилтыг 2 удаа 9 давсан амжилттай дүйцүүлснээр Улсын аварга Д.Сумъяабазар 1998, 1999, 2003, 2004 онуудад 4 удаа 8 даван үзүүлсэн амжилтаар Улсын аварга О.Балжиннямын (1989 онд 8 даван нэг удаа үзүүрлэсэн) өмнө эрэмбэлэгджээ. Мөн даян аварга Г.Өсөхбаяр 4 удаа 9 давж түрүүлсэн болон 2001, 2006, 2010 онд 3 удаа 8, 1995, 1999, 2000, 2011 онуудад 4 удаа 7 давсан. Харин даян аварга А.Сүхбат нь 1 удаа 10, 2 удаа 9 даван түрүүлсэн бөгөөд 1997, 2002, 2003 онуудад 7 давсан амжилтыг гаргасан нь дээрх эрэмбийг гаргах үндэслэл болсон байна./
Эдгээр амжилтуудыг бөхчүүд 2014 оноос өмнө буюу “Дархан аварга” цол хүртэхээсээ өмнө үзүүлсэн байгаа юм. Энэхүү “Даян аварга” байх үеийн илүү амжилтаар эрэмбийг МҮБХ хуульд заасны дагуу тогтоосон болно.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2014 оны 07-р сарын 07-ны өдөр Даян аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарт олгосон Дархан аварга цолны үнэмлэхний дугаарлалт нь эрэмбэний маргаан гаргах бодит бус нөхцөлийг бий болгосон байна.
МҮБХ-ны тогтоосон эрэмбэ нь Монгол Улсын хууль, түүнд нийцүүлэн батлагдсан Засгийн газрын тогтоолд бүрэн нийцсэн бөгөөд холбооны зүгээс хууль тогтоож зөрчих, түүнээс давсан шийдвэр гаргах боломжгүй.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

24 САНАЛ

  1. Erguu Usuhbayariig gargah geel uzchih yumaa ugaasaal dorno bdg hezeech deer n baij chadahgui yum uzeegui hugiin gulug

  2. Дархан аварга цолны болзол хангасан оноороо эрэмбэлэгдэх нь хамгийн энгийн, хамгийн ойлгомжтой зүйл байсныг Сүхбатад дургуй хэдэн нөхөд будлиантуулж яавал Өсөхөөг өмнө нь оруулах вэ гэдэг тоо бодож олоод “Улсын их баяр наадмын тухай хуулийн 2.10.2 гэдэг заалтыг оруулж ирсэн хэрэг. Хуулийн төсөл боловсруулж түүнийгээ батлуулах асуудал мөнөөх “будлиан таригчдын” эрх мэдэлд байсан тул санасанаар нь бүтсэн юм. Ингээд л энэ заалтаа байн байн тайлбарлаад л тас гүрийгээд зүтгээд байгаа байдал нь энэ.
    Энэ алдаатай заалтаа хуулиас хасаж хаях хэрэгтэй. Хэрэв Энэ хоёр аваргын байр солигдсон байсан бол болзол хангасан оноороо явах нь зөв гэдэг дээр бүгд санал нэгдэж алгаа таших нь мэдээж. Энэ бол зөвхөн Өсөхөөг дэмжих зорилгоор оруулсан хуулийн зүйл заалт гэдэг нь тодорхой харагдаж байдаг. Дархан аваргууд оноороо эрэмбэлэгддэг уламжлалтай.
    Сүхбат 2004 онд, Өсөхбаяр 2009 онд дархан цолны болзол хангасан. ГҮЙЦЭЭ.!!!

  3. энэ хоёр бах хэн нь ч дээрээ байх нь одоо ямар хамаатай юм бэ.барилдаад ч ямар 5 давах биш.тэгээд ч түмний өмнө төрийн тугандаа мөргөж зодгоо тайлчихаад дараа нь наадамд зодоглож түмний баярыг доромжлох эрх хэн өгсөн юм сүхбатад.тухайн цагтаа сайхан барилддаг байсан юу үнэн тэр үнэн. ёстой л хазахаас бусдыг хийдэг аатай аргатай барилддөг байсан. гэхдээ одоо болчихмоор юм.төрт ёсоо дээдэлж түмэн олноо хүндэлмээр юм

  4. А.Сүхбат түрүүлж арслан дараа жил нь 10давж даян аварга тэгээд 2004 онд түрүүлээд үндсэндээ дархан аваргын болзол хангасан гэсэн үг. Дараа нь 2009 онд Өсөхбаяр түрүүлж дархан аваргын болзлоо хангасан гүйцээ маргах юмгүй.

  5. А.Сүхбат амьжилт нь Г.Өсөхбаярын амьжилт аас бага байнаа.Өсөхбаяр нь илүү хэн ч харсан тийм л байна.Тэгээд ч Сүхбат үнэн намба алга даа.Үлгэр дууриал ч алга.Бөөн зээл төлөхгүй.хэдэн ч эхнэр солив.дахиж барилдахгүй гэж сөгдөж мөргөж тангараг тавьсан атлаа бас маяглаж гарч ирж туниж гонгиноно.Нутгийн сайхан бөхчүүддээ багшлаад заагаад цолтон төрүүлж байхгүй.Солиорч байдаг.

  6. Suxbat odoo bolio yum yumruu userch orood nambatai bail daa xun chahargui xogiin novshoo avsan mongoo ogood ard tumendee xundlegdee

  7. Бөх сонирхсоор ирсэн хүний хувьд хэлэхэд Сүхбат яагаад ч Өсөхбаярын өмнө эрэмблэгдэхгүй! Энд маргах юм юу ч алга! Чухам ямар учраас ингэж зүтгээд төрийн хууль тогтоомж зөрчөөд байгаа юм?! Тавтайхан төрт ёсныхоо наадамаа ч үзэх аргаггүй, нэг хар энергитэй нөхрийн хэрүүл маргааны захад сууж гарах ч хэцүү, байх ч хэцүү болох юм.
    Есөн хөлт цагаан туг руу бүү ойртуул!!!

  8. Сүхбат, Өсөхбаяр 2-ын амжилт адилхан. Сүхбат тэгш ойн жил түрүүлсэн тул цол нь 4 түрүүлсэнтэй адил юм. Дархан аврага цол эрэмбэлдэгдэггүй тул яах аргагүй Сүхбат түрүүнд нь эрэмбэлэгдэнэ. Даян аврага цол баяр наадмын хуулиар алга болсон байх юм.Далай,даян чимэгийг цол болгож, 5-аас дээш даваа болгонд цол олгож, арслан, аврага, далай, даян, дархан аврага тэгш ойд түрүүлбэл цолыг алгасаж өгдөг, дархан аврага цолыг амжилтаар эрэмбэлэхгүй, өмнөх бусад цолыг амжилтаар эрэмблэнэ гэж анх баяр наадмын хууль гарсан, Хүнд тааруулж хууль өөрчилж болохгүй шүү дээ.

  9. олон эхнэр солисоноор эрэмбэлэх гээд байгаа юм уу шанаган 5 хан болиорой

  10. Энэ балай Сүхбат зодог тайлсан бол эр хүн шиг гоншигнохгүй ард түмнээ хүндэтгээд барилдвал барилд эсвэл ногоон зүлгэнээс зайлж үз дандаа хэрүүл хийж заваарах юмаа. Олон эхнэр сллихоороо иым эргүү балай болдог юм бодов уж үнэндээ энэ бөхчүүд юу хийсэн билээ идэж ууж л хулгайлж дарамталж л сурсан баых. Бугын сангийн аж ахуйн газрыг луйвардаж авсан хулгайч чинь Сүхбат шүү дээ . Баянмөнх та хоёр монгол бөхийн дэвжээг татцуулсан новшнууд шүү

  11. Заа болио яаж ч бодсон Сүхбат аварга дээр нь эрэмбэлэгдэн шдээ хуучны дүрэм журмаараа л байвал монгол бөхөд л хэрэгтэй байхдаа

  12. Дархан аварга цолтой бөхчүүдийг эрэмбэлэх нь ёстой л дүп хулгайчид гэхээс өөр хэлэх муу үг олдохгүй байна. Нэртэйгээр нь Баянмөнх аваргын дээр Батэрдэнэ аваргыг гаргачихаарай малнуудаа

  13. Эрэмбэ яриад байгаа зэрэмдгүүдээ!!!Лоббигоор дархан аврага болсон 2 .Нэг өдөр нэг цагт. 3түрүүлсэн аврага 4түрүүлсэн аврагаас дээгүүр эрэмбэтэй байна гэж юу байдаг юм.10 давсан гээл байх юм яс юман дээр 1 цэрэг л гуд татсан..Хогын улс төрчид л би нутгаа дархан аврагатай болгосон гэж хуцах гэж самууруулсан…

  14. энэ 2-ын дархан аварга цолыг АР, ТӨ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд зүтгүүлсээр хуулинд өөрчлөлт оруулж олгосон байх шүү!!! Ичмээр ч дамшиг даа! Гэлээ ч, Өсөхбаяр нь яах аргагүй зүүний манлай юм даа

  15. Хуулийн заалтанд өмнөх цолоо хэн түрүүлж авна тэр нь урдаа орох нь ойлгомтой заасан бна тэрнээс биш амжилтаар гэж бичээгүй бна. Тэгэхээр Бат-Эрдэнэ аваргх Баянмөнх аваргын өмнө жагсана гэсэн үгүү.

  16. Хувь хүний өр ширний асуудал бахийн эрэмбэд ямар хамаатай юм.Зодог тайлах шалтгааныг нь түмэн олон мэдэж байгаа.Сайн ч бөх эрэмбээрээ ч мэхээрээ ч жудагаараа ч Өсөхбаяр аваргаас илүү шүү дээ.Өсөхөө аварга бөхийн удамаа хүндэтгэж жудагтай баймаар даа.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу