Dobu.mn сайт 

БИДНИЙ ТУХАЙ: “Ньюсфийд” ХХК нь 2018 оны арванхоёрдугаар сард байгуулагдаж, хэвлэл мэдээллийн салбарт цахим сэтгүүл зүйд Newsfeed.mn мэдээллийн сайтыг эрхлэн гаргаж, техник технологийн шинэчлэлийн хүрээнд үйл ажиллагаагаа шинэчлэн Dobu.mn мэдээллийн сайтыг уншигчдадаа шинээр хүргэж байна. Манай хамт олон өдөр тутмын сонинд ажиллаж байсан туршлагадаа тулгуурлан мэдээ, мэдээллийг олон талт баримтат эх сурвалжаас бэлтгэн медиа сувгуудаар мэдээллээ түгээж уншигчдын мэдэх эрхийг хангахаар ажиллаж эхэллээ.

Манай хаяг: Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Өдрийн сонины байр, 204 тоот

Холбоо барих:  88118747

И-мэйл хаяг:  info@dobu.mn

 НИЙТЛЭЛИЙН БОДЛОГО: 

“Ньюсфийд” ХХК-ийн эрхлэн гаргаж буй Dobu.mn сайт нь ардчиллын үнэт зүйл болох мэдээлэл авах, хэвлэн нийтлэх, хүний язгуур эрх болох мэдээллийн эрх чөлөөг хүндэтгэх, иргэдийн мэдэх эрхийг хангах, хүний эрхийг цаг ямагт дээдэлж, редакцийн хараат бус байдлыг эрхэмлэн улс төрийн нам, улстөрчдөөс хараат бусаар үйл ажиллагаа явуулж, авлига, албан тушаалын эсрэг мэргэжлийн сэтгүүлзүйн зарчмыг чанд баримтлан ажиллана.

Редакц нь улс төрийн нам, улстөрчдийн эрх ашгийг хангаж аль нэг талд үйлчлэхгүй. Нийгэмд чиглэсэн эерэг мэдээлэл, инноваци, шинэ мэдлэгийг түгээж, Монгол Улсын эдийн засгийн тулгуур багана болох бизнесийн салбарыг хууль ёсны хүрээнд дэмжин, хүйсийн ялгавартай байдлыг эсрэг,  улс, үндэстний эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ажиллана.