Дэлхий тоохгүй, дэргэдэх гүрнүүд нь ч төдийлөн ойшоодоггүй Монгол Улс жилдээ нэг сая жуулчин хүлээж авах зорилт тавьсан. Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхийн тулд “Монголд зочлох жил” болгон зарлан ажилласан билээ.

Монголд аялсан жуулчдын тоогоороо ОХУ тэргүүлж байгаа юм. Нөгөө талдаа хойд хөршийн Украинтай хийж буй дайнаас үүдэлтэй эх орноосоо гарах хүмүүсийн тэлэлт үүнд нөлөөлж байгаа гэхэд болно.

БНСУ-ын JTBC телевизийн “Courier to Mongolia” нэвтрүүлгийн зураг авалт Монгол Улсад болж, нэвтрүүлэгт оролцсон БНСУ-ын одод манай орныг сурталчилж өгсөн. Тэд “Швейцарын Альпийн нурууг харж байгаа мэт гайхамшигтай цаст уулс, Египетийг санагдуулам эцэс төгсгөлгүй элсэн цөл, Хятадын Шаолины сүм, Газар дундын тэнгисийн наран шарлагын газар, Аляска, Шинэ Зеланд, АНУ-ын баруун хэсэг, Хавайн арлууд гээд Монголыг “Дэлхийн бяцхан хувилбар” гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй” хэмээн өөрсдийн цахим хуудаснаа бичсэнээр Монголыг сонирхох Солонгос жуулчдын тоо эрс өссөн.

Инчоны нисэх онгоцны буудалд Монголыг зорьж буй жуулчдын тоо өмнөхөөсөө хэд дахин нэмэгдсэнийг иргэд хэлж буй юм. Түүгээр ч зогсохгүй нислэгийн тийз хүртэл дууссан талаар мэдээлэл гарч байна. 

“Korean Air” компани одоогийн байдлаар Инчон-Улаанбаатар чиглэлд долоо хоногт найман удаа нислэг үйлдэж байгаа аж. Өмнө нь, зургадугаар сар хүртэл энэ компани долоо хоногт долоон удаа нислэг үйлдэж байсан бол аялагчдын тоо нэмэгдсэнээр нислэгийн тоогоо найм болгож. Цаашлаад ирэх наймдугаар сараас эхлэн долоо хоногт 10 нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа талаар эх сурвалж онцолсон байна.

Түүнчлэн “Asiana Airlines” болон “Jeju Air” агаарын тээврийн компаниуд долоо хоногт дөрвөн нислэг үйлддэг байснаа тав болгон нэмжээ. Мөн “T’way Air” агаарын тээврийн компани Инчон-Улаанбаатар чиглэлийн нислэгээ долоо хоногт гурав байсныг дөрөв болгон нэмсэн бол энэ сарын 28-ны өдрөөс эхлэн “Тэгү-Улаанбаатар” чиглэлд нислэг үйлдэх аж.

Монгол Улсын Засгийн газар Монголд зочлох жил болгон зарласан ч нэг л эвээ олохгүй байсан бол БНСУ-ын одод Монголыг сурталчилж өгч байна. Тэднийг Монголд нисэх онгоцны буудалд газардахаас эхлээд “Аглуу” зантай монголчуудын хууч сэдэрч,, атаархуу зангийн багийг нь хуу татаж эхэлсэн. Ямартай ч сэтгэл дүүрэн буцсан жүжигчдийн араас БНСУ-ын Plus size model-иуд Монголд ирж, өөрсдийн зургаа цахим орчиндоо нийтэлж эхэлжээ.

Бид тэднийг бие хаа, өндөр намаар  ннь өөлөөд эхэлж. Ирсэн зочдоо инээмсэглэн угтдаг зангийн тухайд ярих юм биш. Ямартай ч Монголыг цахим сүлжээнд төдийлөн өөдтэй үгээр хэлүүлэхгүй байгаа ч тэд аяллаа үргэлжлүүлж байна. Ирсэн гийчин буцна. Буцсан зочид Монголын талаарх сэтгэгдэлээ цахимдаа байршуулснаар дараагийн жуулчдын хаалга нээгдэх учиртай.

Гэвч наад цаадахаа мэдэхгүй маазрал, хөөсрөл дунд Монголыг сонгон ирсэн жуулчдаа элдвээр л хэлж байна. “Дараа дахин ирээрэй” гэж үддэгчлэн дараа бүр олуулаа болж ирүүлэхийн тулд найрсаг зангаараа л үдэж, угтмаар. Эс бөгөөс монголчуудын атаархуу зан аялал жуулчлалын салбарыг хөмөрч ч мэдэх эрсдэлтэйг бүгд мэдэж байгаа биз ээ.

Монголд ирсэн жуулчид биднээс олон зүйл нэхэхгүй байна. Авто замаа сайжруулаад өг. Ариун цэврийн өрөөг аятайхан шийдээд өг. Үлдсэн аяллаа бид өөрсдөө гоё болгоод явчихна гэдгийг хэлсээр байгаа юм.

Бартаат замын уралдаан зохион байгуулах хэмжээнд хүртлээ доройтсон замын салбарт амь дүйсэн аялал хийлгэлгүй хөрөнгө оруулалт хийж, хүний анхдагч хэрэгцээ болох боловсон бие засах газар барьж, жуулчдаа татмаар байна. Ирсэн жуулчдаа элдвээр гоочлолгүй, дараагийн жуулчдын цувааг таслалгүй авч ирэх хариуцлага сошиалд сэвж суугаа бидэнд ч хамаатай юм шүү.

Э.ТЭРГЭЛ

8 САНАЛ

  1. Аймшгийн атаархуу хүмүүс ш дээ, жаахан л илүү харагдвал нүдний хор гүйлгээд л … энэ муухай бузрын зангаа засч чадах бол уу. Манай улсад хүн ирж болохгүй гээд ч байгаа юм шиг… Хөмөрсөн тогоон дотор байгаа юм шиг л сэтгэдэг. Дотроо ч гэсэн бие биенээ идээд дуусч байна.

  2. 3 saya irgenii tsoohon hed n l bichsen baij taarna. Uldsen bugd Mongol hunii saihan chanaraa geegeegui, hov yariand oroltsdoggui, ter bolgond tuilshraad hanaraad baidaggui …gedegt buren itgej baina.
    Hiij buteej chadsan bolool ulsdaa, delhiid aldartai bolj taaraa. Ulam ih amjilt husie !
    Dahin 2 Mongold irj baih boltugai

  3. Aylal zuuchlaliin salbartai ymshg shaajde hahaha manaih shg gadaaduudad unetei uilchildeg lalariin uls haana ch bhgushde

  4. Орос, Хятадын явуулгаар магуусыг хооронд нь алалдуулдаг гэж ойлгодог. Санаатай бас санамсаргүй, мэдээд, мэдэлгүйгээр

  5. Монголчууд өөрөө өөрсдийнхөө тухай олонхиыг хамруулж муухайгаар бичмээргүй байх юм. Уулын мод урттай богинотой гэдэгчлэн олон хүмүүсийн дунд мэдээж янз бүрийн хүмүүс байж л таарна түүнийг нь давруулаад монголчууд гэж нялзаамааргүй байна. Солонгос, Япон, хядатууд дотор биднээс аймшгийн араншинтай хүмүүс байж л байгаа, бусдыг гадуурхдаг бүр дорд үздэг гэлээ гээд тэд нар чинь өөрсдийгөө бид нар шиг доош нь хийдэггүй л юм байна лээ. Бид л өөрсдөө гадныхнаас илүү өөрсдийгөө муу муухай гээд л яриад бичээд байвал бусад нь тийм л хүмүүс гээд л улс үндэстнээр нь доош хийж эхлэнэ биз дээ. Амны билгээс ашдын билэг ч гэж ярьдагдаа. Тиймээс өөрсдийгөө монголчуудаа битгий давруулж худал үнэн бичиж бай

  6. Монголчууд угаасаа хөгийн зантай хүмүүс шдээ. Чингис хаан Их засаг гэдэг маш хатуу шийтгэлтэй дийлэнх зүйл заалтыг зөрчвөл алах ялтай хууль баталж хэрэгжүүлснээр сахилга бат сайжирч хөгжсөн түүхтэй. Монголчуудыг хатуу чанга гараар удирдахгүй бол олигтой үр дүнд хүрэхгүй. Хүний эрх гэж юу байдгийг ч мэдэхгүй зөвхөн өөрийн амин хувиа хичээх, бусдыг үл хүндэтгэх, өөртөө тааруулан тайлбарлаж хууль дүрэм, журам зөрчихийг хүний эрх мэтээр ойлгодог. Эрх чинь үүрэг, хариуцлага, ёсзүйгээр хязгаарлагдаж байдгийг мэдэхгүй. Хязгааргүй шуналтай, амиа бодсон, залхуу, арчаагүй хүмүүс хүний эрх гэж толгойг нь илээд энэ байвал юун хөгжих. Үндэслэлгүй хөрөнгөжих гэдэг гэмт хэргийн ялыг маш чанга болгох хэрэгтэй. Шударгаар олж авсан юм бол мөнгөнийхөө эх үүсвэрийг тайлбарлаж чадах ёстой. Хахууль авчихаад

  7. Бензин, нефтийн бүтээгдэхүүн импортолдог Шунхлай, Петровис, Тэс, МТ, Мойл гэх мэт баян коипаниуд өөрсдийнхөө цэгтээ нийтийн боловсон “00” барих хэрэгтэй. Гадаад орнуудын жишиг тийм байдаг. Хүмүүсээ миний энэ санааг цааш нь шэйрлээд өгөөч.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу