“Найман ишигний” гэх 56 тооны малын хулгайн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр /2023.08.02/ боллоо. Хуралдаан зургаан цаг орчим үргэлжилсний эцэст Б.Даариймааг цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав. Мөн шүүх хурал хүртэл шүүгдэгч Л.Гэрэлзаяа, Ц.Төмөр нарыг батлан даалтад гаргасан юм.

Шүүхийн эл шийдвэрийн талаар Л.Гэрэлзаяа, Ц.Төмөр нарын хүү Г.Төрболдоос зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр анх “Найман ишигний” гэх хэргийн талаар хэвлэлийн хурал хийж, олон нийтэд мэдээлсэн билээ.

-Таны ээж, аав суллагдаад гэртээ очжээ. Санаа сэтгэл нь бага ч гэсэн тайвширсан болов уу? 

-Тийм ээ. Дүү нар маань баяр хөөртэй, сайхан байна. Ээж, аав маань муухай газар руу ороод, гарч ирлээ гээд уйлаад л байсан, хөөрхий. Гарсандаа итгэхгүй, “шок”-нд орсон байдалтай байна. 

-Өчигдрийн шүүх хуралдаанд та оролцсон уу?

-Ажиглагчаар суусан.

-Шүүхийн шийдвэрийг сонсоод юу гэж бодсон бэ?

-Ямартай ч хэрэг анхан шатны шүүх рүү буцаад, ээж, аав хоёр минь суллагдсан. Дүү маань ээж, аавтайгаа уулзсан болохоор баяртай байна. Өөр бодсон юм одоохондоо алга. 

-Хэргийг буцаасан үндэслэл нь шүүхээс таны эмээ Б.Даариймааг цагаатгасан нь үндэслэлгүй гэж үзээд, дахиж шалгахаар болсон шүү дээ. Энэ талаар та юу хэлэх вэ? 

-Энэ талаар бид ярилцаж байна. Эмээг цагаатгасныг хүчингүй болгоод, аав, ээж хоёрыг гаргасан. Хэргийг нэгтгэхээр болж байна гэж хувьдаа ойлгосон. Анхан шатаар дахиж хэлэлцээд, гайгүй шийдэх байх гэж бодож байна. 

-Шүүхийн шийдвэрийн дараа өмгөөлөгчтэйгөө ярилцсан уу, та бүхэнд тайлбарлав уу?

-Тэр үед баяр хөөр болоод өмгөөлөгчтэйгөө уулзаж амжаагүй. Маргааш хот ороод уулзана. Одоо хууль талаас нь харж мэдэхгүй учир тодорхой зүйл хэлж чадахгүй байна.

-Хүмүүс та бүхний давж заалдсаныг тийм ч таатай хүлээж авсангүй. Энэ талаар юу хэлэх вэ? 

-Фэйсбүүкээр ярьж байгаа хүмүүсийг харахад давж заалдах ёсгүй байсан гээд байх юм. Эмээг цагаатгасныг хүчингүй болгосон ч гэсэн аав, ээж хоёроо гаргасандаа миний хувьд сэтгэл хангалуун байна. Давж заалдаагүй бол ээж, аав маань хоригдсон хэвээрээ л үлдэх байсан.

Х.ТҮШИГ

33 САНАЛ

  1. Дүү минь анхан шатны шүүх чинь ял ч өгч магадгүй шүү өмгөөлөгчтэйгээ байнга харилцаатай байгаарай 2 өмгөөлөгч авсан ч болно шдээ

  2. Ээж нь 30 хэдтэй хүүхэн бна лээ шдээ.
    Энэ тэгэхээр хэдтэй хүү юм байх уу

  3. хэргийг шүүхэд буцааж дахиж шүүхээр болсон бүлэглэж айлын мал хулгай хийсэн ял хүндэрнэ гэж ойлгож бна малын хулгай авилга 2 тэс өөр шүү малын хулгай хийсэн хүнд сануулах арга хэмжээ гэж шийтгэл байхгүй хуулийн санкц нь тийм үнэн нотлогдвол хорихоос өөр ял бхгүй

  4. Гэр бүлээрээ хулгай хийчхээд юуниэлэг бүтэн байх гэж яриад байнаа бүгдээрээ хийсэн хэргтйнхээ дагуу ялаа авцгаа

  5. Нэргүй чи нүгэл чинь нүдээрээ гүйнэ шүү чисайн мэдэж бгаа юм эргүү лхам чинь мал мэдэхгү й хүмүүсийг далимдуулж малнаас нь бас тоншиж бсан юм бишүү

  6. Дагавар хүү нь юм уу овог нь ондоо юм.Наад гэр бүлдээ хэл .Хулгай хийхээ л больчих.Хулгай хар мөртэй.Нутаг усаараа танайхыг үзэдгүй гэхээр л ямар хөгийн хулгайч хэл амтай айл нь тодорхой.Ээж нь нүдэнд хүйтэн хүүхэн байна лээ гөлийчөөд гэмшсэн шинжгүй

  7. Дагавар хүү нь юм уу овог нь ондоо юм.Наад гэр бүлдээ хэл .Хулгай хийхээ л больчих.Хулгай хар мөртэй.Нутаг усаараа танайхыг үзэдгүй гэхээр л ямар хөгийн хулгайч хэл амтай айл нь тодорхой.Ээж нь нүдэнд хүйтэн хүүхэн байна лээ гөлийчөөд гэмшсэн шинжгүй

  8. Ямар юмны мал хулгайлах байх вэ дээ хөдөө тэр битгий хэл мал зөндөөл дутаж алга болдог , тэр Эрэвгийлхам гээд бгаа эмгэнд бол их юм бгаа шүү маш ноцтой ноотой ёстой сонин муухай хүн харагдсан, хүн харах царайнаасаа нэг бдагдаа..

  9. Та нарт ер нь энэ хүү дагавар бна ээж нь хүүхэд гаргах нь ямар хамаатай юм тэр Эрэвхийлхам гээд бгаа авгай ямар ч лам хүний эхнэр гэж хэлхэд хэцүү юм бна лээ нөхрийгөө энэ юу мэддэг юм эргүүү тэнэг гд бсан та нар тэр Өнөрөө очиж уулзахад нөхрөө хүндэлж чадахгүй авгай энэ ядарсан айлыг ёстой жажлахгүй залгиж дүлэхгүй баахаар авгай үнэхээр малаа алдаад хохирсон юм бол шүүх хуралдаа ирэхгүй яасын худлаа ярьсан ил болохоор шүүх др хэллэх үг болоод ирээгүй биз ёстой уухай авгай

  10. Энэ юм бичээд бгаа хүмүүст ээж нь хэдтэй хүүхэд гарна хэнээр овоглосон ямар хамаа бна энэ хэдэн нялх хүүхдүүд ээж аавтайгаа уулзаж байвал болоо тэр Эрэвхийлхам гд бгаа эгч хамаг учир бна лам хүний эхнэр бж тэр бэр бна бас худалч Өнөрөөг очиход хот явчихсан гэж худлаа хэлж бсан ядарсан хүнд ноён олон гэж үнэн үг юмаа

  11. Энд бүхэл бүтэн айлын амьдрал шийдэгдэх гэж байхад тэр ээжийн хэдэн настайдаа хүүхэд төрүүлэх, том хүү хэний хүүхэд нь тийм чухал юмуу? Жаахан хүний мөстэй байдаа арай юмаа хэлэх үггүй болгочих юм

  12. мал хулгай хийсэн хүн байхгүйшдээ Хэнтийгийн хэдэн балайг өмөөрөөд үхлээ хүний мал хотоор нь аваад явсан хулгайчаа бариач ам хэлтэй амлаас дор малуудаа сошиалд эргүүтэх хүмүүс их байх юмаа ясан юман дээр хуулиа гүйцэт мэдэхгүй хэвтэж

  13. Tensen uguud yvuulbal taarna,huuhdiin bodood,dahj hulgai hiihgui bailgui dee,yumaa aldsan hun bas hetsuu bdagiig oilgooroi ,hulgaichid bol zevuun shdee hentiid hulgaich malchid ih bn

  14. Өөрөөс чинь хулгайлхаар өрөвдхийг чинь хархиймсан нялх хүүхэдтэй юм чинь ав ав нэг сэтгүүлч артай юм чинь цагаад цагаад надад илүү байсан мал юм гомдохгүй ээ гээд сууж байгаарай

  15. Олны анхаарлын төвд хүргэж чадсан. Мундаг хүү байна! Ингэж л өөрсдийнхөө эрхийн төлөө дуугарч чадах хэрэгтэй. Гэр бүлийнхээ төлөө эцсээ хүртэл чвж байгаа энэ хүүгээр бахархаж байна. Чи чадлаа залуу минь! Баяр хүргэе👏👏👏👏👏😍😍

  16. Энэ сэтэгдэл тааламжгүй бичээд бгаа хүмүүсд энэ айлын хүүхдүүд ямар хамаа бнаа өрөөсгөл бодолтой арчаагүй юмнууд яадарсан хүмүүсийг бага оролд өөрсдөө энэ хүмүүсийн оронд бсан бол ингэж бужигнуулаж чадахгүй чадамжгүй бж илүү үгэнд дурлаад хүүхэдийг нь өөрөө овогтой ч гэх шиг ямар хамаа бнаа өөрсдийнхөө боломж хулгай хийсэн гахайнуудаа хяна хэрэгт нь дурал мөрөөр явж бга хүмүүсд оролдоод ч яахав асуух асуултаа ч зөв тавиур чадахгүй ялзарсан гөлөгнүүд юмаа даа

  17. Hentiihen ugaasaa l hayagaa hadarsan hulgaichid uursdiinhuu malnaas idne gej barag bhgui hayagaa hadraad hulgailaad ideed zardag tiim l humuus nudeeree harsanaa hellee bariad idchihev dee

  18. Дагавар байна уу төрсөн байна уу та нарт ер нь ямар хамаа байнааа. Өөр өөрсдийгөө хичээгээд алдаа гаргахгүй явахыг бод

  19. Нүүрсний хулгайч нарын малын хулгайтай тэмцэхээр оруулсан өөрчлөлт нь хуулиа гууль болгосныг харав уу.Хуульзүйн шинжлэх ухаан гэж байдаг юм шүү..Ямар ч мэдлэггүй Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ мэтийн түнэг хар юмнуудын оруулсан өөрчлөлт эргээд тйм мухардалд оруулж бхйна.Ирээд нийлчихсэн малыг таниад бүрэн бүтэн авчихаад зөвхөн будаг түрхсэн гэдгээр баримт болгож тулгаж таслана гэдэг шүүхийн алдаа.Эрэлгийнхам гуайд ямар ч хохирол байхгүй.Гэтэл1 настай хүүхдийг нь үлдээгээд аав ээж 2-ыг хорьчихдог нь арай л хүнлэг биш юм.

  20. Хулгай хийхээ л больчихооч дээ, ингэж зовох ямар хэрэг бнаа. Нээх л өрөвдүүлсэн нөхдүүд

  21. Засссс танарт ерөн ямар хамаа бнааа дагавар байна уу малын хулгай хийсэн бну?? Ерөн ямар ч хамгүүшд сданууд чинь

  22. Баян нөлөөтэй улс төрч Авилгач хулгайчид тэнсэнтэй гэр бүл нь мэдсэн ч мөнгөө хамт идсэн ч орлцохгүй тэднийг хорихгүй .жирийн иргэн болохоор хохиролгүй бсан ч шууд гэр бүлээр нь хорьдог ямар хууль гээч вэ ойлгохгүй бна хуулийхан.төр засаг минь тайлбарлаач адилхан өмч биздээ

  23. Эсрэг коммент бичээд байгаа хүмүүс болчихооч.Нэг гэр бүл ч өнөр өтгөн байвал болоошдээ.

  24. Ene er ní Mal niilsen CH bai hulgai hiisen CH bai shuuh vnen zuviig oloh heregtei erelgiilham bol eh hvn bish yaj hvvheduud turuulsin bainaa setgel uvdumuur eh hvnii setgeleer handah hursh ail ail saahalt gedeg utgaaraa uuchilj boldgvi vím uu

  25. Ер нь хаа хаанаа бодууштай үйл явдал болжээ. Харин хэдэн настай, хэний хүү байх нь хэнд ч хамаагүй.. Ээжийн цагаан сүү ялсан байх даа.

  26. Малын хулгай хэцүүшдээ. Мэдүүлэхээр ингээд барьж идчих гээд байна за яахавдээ ядарсан юм олон жил айл саахалт явсым гэхээр давраад байна. Бүүр амташсан хулгайчууд хажуу хавирганд л байдаг. Давраад шөнөөр хотноос ачиж л байсан шүүхэд өгье гэхээр бараг ах дүү хамаатан садан ишиг хурга бол энүүхэн энд. тэгээд баригдахаараа зөрүүлээд гадуур нэр хүндэд халдаад алдчихлаа гээд яриад явахыг нь яана гээч

  27. Малын хулгай хэцүүшдээ. Мэдүүлэхээр ингээд барьж идчих гээд байна за яахавдээ ядарсан юм олон жил айл саахалт явсым гэхээр давраад байна. Бүүр амташсан хулгайчууд хажуу хавирганд л байдаг. Давраад шөнөөр хотноос ачиж л байсан шүүхэд өгье гэхээр бараг ах дүү хамаатан садан ишиг хурга бол энүүхэн энд. тэгээд баригдахаараа зөрүүлээд гадуур нэр хүндэд халдаад алдчихлаа гээд яриад явахыг нь яана гээч

  28. Хар нялхаасаа увайгүй царайлсан нохойн баас вэ чи.Ямар их элий эргүү хар массаар өмөөрүүлдэг юм чи.Энэнийхээ өр төлөөсийг танайхан хэд нугалж төлөх л болно доо.Хулгай л бол хулгай.

  29. Мундаг хүү.Аав ээж хоёрынхоо төлөө сайн явж чадлаа.Амжилт хүү минь

  30. Энэ гаргаж сэвээд л Өнөрөө өлгөж аваал ноотой санагдаад байгаамдаа хулгайч заргач хэрүүлчээрээ зартай улсууд гэхийн байна лэ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу