Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт иргэнийг дэлгүүрийн хажуугаар явж байхад 5-6 нохой дайрч, хазаж гэмтээсэн. Тухайн иргэн одоогоор арваад оёдол тавиулсан, эмчилгээ хийлгэж, биеийн байдал хэвийн эмнэлэгт байгаа юм. Тухайн үед нохойд хазуулж байсан эмэгтэйг хараад шууд газраас чулуу түүн, эр зориг гарган нохдыг хөөж, яаралтай арга хэмжээ авч, эрдэнэт хүний амь насыг аварсан Т.Томхүүтэй ярилцлаа.


-Сайн үйл хийж, хүний амь аварсанд баяр хүргэе. Өмнөговийн уугуул уу? 

-Баярлалаа. Тийм ээ, би Өмнөговь аймагт өсөж, торнисон. Миний ээжийг Нарантуяа гэдэг. Би нэг ах, нэг эгчтэй, айлын бага хүүхэд. Одоо эхнэр, охины хамт амьдарч байна.

-Тухайн үед яг юу болсон талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-23 цаг өнгөрч байх үед би яг тэрүүгээр явж таарсан. Гэнэт нохой хуцаад, хүн хашгираад, юу болов гээд харсан чинь нэг эмэгтэй рүү 5-6 нохой дайрч байсан. Тэгээд би туслахаар очсон. Мөн тэр хавийн машинууд сигнал дарж, үргээхийг дор бүрнээ оролдож байсан.

-Нохойд хазуулж байсан хүнийг харахад тухайн үед чамд юу бодогдсон бэ?

-Би бас өөрөө их сандарсан. Хурдхан л салгая гэж бодоод, чулуу авахаар явсан. Миний оронд хэн ч байсан эргэлзэлгүй туслах байсан байх. 

-Чам руу нохой дайрсан уу?

-Над руу нохой дайраагүй. Тэнд байсан хүмүүс тусалсан болохоор ноход хурдан холдсон.

-Эмэгтэйн ар гэрийнхэн талархал илэрхийлсэн үү?

-Ар гэрийнхэн нь болон аймгийн иргэд, маш олон хүн талархал илэрхийлсэн.

-Тухайн үед камерын бичлэг дээрх “Ланд-200” автомашинтай хүн туслахгүй яваад өгч байгаа харагдсан. Яг юу болсон болсон юм бол?

-Тэр үед тэр “Ланд-200” автомашинтай хүн цонхоороо хашхирч, сигнал дарж хөөсөн.

-Багадаа эцэг, эх, эмээ, өвөөгөөсөө авсан хүмүүжил нь чамайг хүний төлөө болгосон болов уу. Багадаа ямар хүүхэд байсан бэ?

-Багадаа их нийтэч хүүхэд байсан.

-Монголын ард түмэн чамаар бахархаж, талархал илэрхийлж байна. Тэдэнд хандаж юу гэж хэлэх вэ?

-Талархал илэрхийлсэн бүх хүнд маш их баярлалаа. Би ганцаараа туслаагүй, тэнд байсан бүх хүн тусалсан юм шүү. 

Л.ЗУЛ

31 САНАЛ

  1. Маш мундаг хүн чанартай даруухан залуу бнаа амжилт залуу минь

  2. Тэр хар машинт нээх тусалсан юмгүй л яваад цонхоо хаагаад явсандаа яахав сигналдсан л юм байж гарч ирээд энэ хүүтэй хамтарч болох д байсан яваад өгсөн шүүдэн

  3. Хүний суурь хүмүүжил гэж энэ дээ. Би гэсэн үзэлгүй бусдыг тусласан гээд бгаа нь цаанаасаа л мундаг хүмүүжил ёс зүйтэй хүү бна. Ямар ч эргэлзээгүй хэн ч бсан туслах л бсан гэнэ тийм шүү, гэхдээ зарим нэг хөгийн хүмүүс машинаасаа буугаад хөөж болох л бсан. Сигналдаад нохой ойлгох уу? Машинаасаа юм бариад гарч ирээд хөөх сэтгэлгүй бна гэдэг өрөвдмөөр амьтан шүү

  4. ямар буянтай хүү вэ үйлс нь дэлгэрэг ээ тусалсан бүх хүмүүст баярлалаа

  5. ТОМХҮҮ БАЦААН ТОДРОХ ГЭЭД ЯДЧИХЫН, ОЛОН ХҮН ТУСАЛСАН ШҮҮ

  6. худлаа ярьж хөөрөхгүй зүгээр л сургууль яваад ирлээ гэж байгаа мэт сайн хүү юмдаа.

  7. Hen hund bgui zorig setgel gargasand maaash ih bayarlalaa zugeer l bichleg harahad l aidas hurch bailaa

  8. Сайхан хүмүүжилтэй, эргэлзэхгүй шийдвэр гаргаж чаддаг жинхэни эр зоригтой эр хүн байна даа… Баярлалаа дүү минь.. ийм сайхан үйлстэй хүү хүмүүжүүлсэн гэр бүлийнх нь бүх хүмүүст баярлалаа.. Энэ цагын баатар гэж ийм л сайхан хүмүүсийг хэлнэ..

  9. Машинтай балай гар машинаараа хүн барьж байгаа гарал үүслээ мартсан амиа хорлосон ноходийг дайраад дайраад элдсэн бол жинхэнэ баатар болох байлаа

  10. Амжилт Сайн санааны үзүүрт шар тос.Тухайн үед өөр руу нь дайрах аюултай л байж шүү дээ. Яасан болоод хүн рүү дайрч ба аа. Аймаар юм бэ?.. Буян нь буцаад бороо шиг асгараг ээ.

  11. Ландтай жолоочиж гомдож байсан юм хөөрхий сигналдаж, хаширсан юм байна шүү.
    Энэ мундаг хүү болон тусласан хүмүүсд баярлалаа.
    Монгол хүн бусад орны хүмүүсээс юугаараа ялгаатай вэ гэвэл эр зориг, хүн чанар, өрөвч нинжин сэтгэл, тусч байдлаараа онцгой ялгаатай юм шүү.
    Энэ бүх чанарыг хадгалж өвлүүлэн явбал эв нэгдэл устасгүй.

  12. хөөрхий эмэгтэй,
    би эмэгтэй хүн ч эргэлзэлгүйгээр үтэр түргэн тусална,
    сайн бн чи, иргэний үүргээ ухамсартайгаар биелүүлсэн

  13. Машины жолооч үнэхээр сэтгэл байсан бол ийм байдалд орохгүй байсан.сэтгэл дутсан.дуугүй бичлэгч гэсэн бидний тархинд ямар мэдээлэл үлдээж байгаа нь ойлгомжтой.

  14. Энэ залуугийн туслаж нохойнуудаас салгасан бичлэгийг харуулахгүй дээ гэж бодсон. Ландын жолоочийн цонхоо хаагаад хаяад явж байгааг хараад зүрх шимширсэн. 😥

  15. Нүдэнд дулаахан, ёстой сайхан хүү байна. Хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

  16. Хүн чанартай сайн залуу байна.Тэр ландтай 70 настай өвөө хөөрхий сигналдаж,хашгирсан л байна шд.Тэр өвгөний буруутгаад байсан хүмүүс уншаарай.

  17. Золбин нохойгоо устгаач ээ хүн рүү дайрч ноцотлоо догширч байна ш дээ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу