Дорноговь аймгийн Сайншанд суманд өчигдөр (2023.10.03) өглөө 07:15 цагийн үед 12 настай охин хичээлдээ явахаар гараад сураггүй алга болсон талаар бид мэдээлсэн билээ.

Охиныг алга болсон талаар ар гэрээс нь 15:00 цагийн үед цагдаагийн байгууллагад мэдээлсэн байна. Улмаар аймгийн Засаг дарга бөгөөд онцгой комиссын дарга О.Батжаргал агентлаг, хэлтсийн баг бүрэлдэхүүнтэй өргөтгөсөн шуурхай хуралдаан зохион байгуулжээ.

Улмаар Сайншандаас орох, гарах хөдөлгөөнийг түр зогсоож, эрэн хайх ажиллагааг 14 сумын хэмжээнд зохион байгуулж эхэлсэн байна. Аймгийн бүх алба хаагч шөнийн турш охиныг эрэн хайж, дрон нисгэж, 50 гаруй техниктэйгээр ажилласан боловч одоог хүртэл олоогүй байгаа ажээ.

Эрэн хайх ажиллагааг аймгийн төвөөс 40 км-ын бүсэд явуулсан ч охин олдоогүй тул дараагийн шатны арга хэмжээг авахаар аймгийн онцгой комисс дахин хуралдаж байна. 

Сануулахад, охин гэрээсээ гарахдаа сурагчийн дүрэмт хувцас, хар цоохор курткатай гарсан. Охиныг харсан хүн байвал 99882462, 99287632, 88663838, 85222227 дугаарууд руу залгаж, мэдэгдэнэ үү. 
Х.ТҮШИГ

18 САНАЛ

  1. Хичээлдээ явсан байна даа. Ангидаа очоогүй юм болуу. Ямар хэцүү юм бэ дээ

  2. яанаа санаа зовоод байх юм хурдан олдоосой бурхан минь

  3. En herg nileen gazar avlaa odoo nere haa saagvi kamer gerltvvleg hurd saaruulgc taimaar bn hvvhd eelte neg zvil bhgv😢

  4. Etseg ehchuudee haraa hyanaltaa saijruul.bash nar hicheel tarahad n shuud hairhig sain zuvlu. Er n ali ali taldaa bolgoomj, anhaaraltai baih heregtei boljee

  5. emgenelt tur zasag yu hiij baina ve enhrii urs chii hunii gart orood bas uheed baina shuu dee

  6. Хөөрхий охин үр нь олдоосой билээ, санаа амар байж чадахгүй нь

  7. Энэ нийгэмд айдасгүй амьдрахаа байхнээ амьд байгаасай🥲

  8. Энэ нийгэмд айдасгүй амьдрахаа байхнээ амьд байгаасай🥲

  9. Бас л эцэг,эх хайхрамжгүй бна учир нь охин өглөө 7-10 гарсан Багш нь 10цаг өнгөрөөд хичээлдээ ирээгүй гэж хэлсэн (ХАРИН ЭЦЭГ,ЭХ АР ГЭРИЙН ХҮМҮҮС НЬ ЯАГААД 15НЬ ЦАГТ ЦАГДААД МЭДЭГДЭВ Бүхэл бүтэн 8нь цаг болход хулгайч алуурчингууд хэл гаргаж амжсан байх магдлал өндөр юм АНХААР???

  10. Бурхан минь өршөө нөгөө шилдэг бөө улаач нартай уулзаад цуг ажилуулж болдоггүй юм байх даа

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу