Яруу найрагч Ц.Хуланг гадаадын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан хэрэгт гэм буруутайд тооцож, 9 жил 6 сарын хугацаатай хорих ялаар шийтгэсэн билээ. Тэрбээр цагдан хорих 461-р ангид хоригдож буй юм. 

Ц.Хулан хорих ангиас захидал бичжээ. Түүний бичсэн захидал “Өдрийн сонин”-д нийтлэгдсэн байна. 

Захидалд “Монгол ахан дүүс ээ

Үзэг нэгт уран бүтээлчид, сэтгүүлчид ээ

Хэрэгт түлхэгдэн хоригдсоноос хойшхи бүхий л хугацаанд Ц.Хулан намайг буруугүй гэдэгт итгэж найдаж миний төлөө хүчирхэг дуу хоолойгоо өргөн халуун дэмжлэг үзүүлсээр байгаа таних, эс таних үй олон та нартаа баярлаж байгаа шүү.

Урам зориг нэмсэн үгээр тань сэтгэл зүрх тэтгэгдэж байна.

Ямар “азаар” би энэ газарт орж үзэв ээ?

Түмэн олныхоо эгэл борог амьдралын нэгээхэн булан тохойд бухимдал зовлонг нь хуваалцаж суугаа минь үгээ ил хэлж, үнэн шударга явсны минь нотолгоо.

Ялын тогтоол уншуулах болсны цаад учрыг олон нийт одоогоор мэдээгүй. “Маш нууц” хэрэг задалбал хоёроос найман жилийн ял нэмнэ гэдгээр амыг минь барьчихсан. Ард олноосоо айж, ичиж нууцлах гэмт хэрэг үйлдээгүйгээ азай найрагч аавын нэр, авай буурал ээжийнхээ сүүгээр андгайлъя.

2020 оны сонгуулиар бие даан нэр дэвшихдээ сэтгүүлчийн хувьд өөрийн олсон баримтдаа тулгуурлан түүх соёл, уламжлалт шашнаа хамгаалах л гэж үзэл бодол хэвлэн нийтлэх эрхээ эдэлж “Төрд шүглэсэн зэтгэр ”, “Аравдугаар богдын наймаа” зэрэг нэвтрүүлгийг хийж олон түмэнд толилуулсан.

Энэ хоёр нэвтрүүлэг, Далай ламд бичсэн захидал маань гэмт хэргийн цөм нь болчихоод байна. Хамгийн аймшигтай нь Ц.Хуланг “Гадаадын тагнуултай хамтран ажиллав” хэмээн буруутгаж анхан шатны шүүхээс 9.6 жилээр яллалаа.

Үүний тулд: намайг хэрэгт орооцолдуулах хорон ажиллагааг таван жилийн турш явуулж ирснийг хожуу боловч мэдэж, анхан шатны шүүх хурал дээр би энэ тухай хэлсээн.

Харамсалтай нь миний үгийг үг гэж үзээгүй ээ. Харин намайг улам буруутгахын тулд аравдугаар богдыг сэнтийд нь залахыг удаашруулсан, саармагжуулсан, эсэргүүцсэн гэх бурууг тохов. Ийм санаархал надад огт байгаагүй…

Ийм учраас Далай ламд бичсэн захидалдаа Монголд Богд тодруулахыг ганц ч үгээр эсэргүүцээгүй ээ. Гэхдээ эгэл даруу, эрдэмтэн мэргэд, энгийн ард олны дундаас тодруулбал олон түмний санаа бодолд илүү нийцнэ гэдгийг зориуд бичсэн билээ. Хэнд ч захидал бичиж болох шүү дээ. Энэ бүхэнд болохгүй юу байна?!

Үүнээс болоод хэнд ямар хор хохирол учирсан хэрэг вэ?

Гэтэл би буруутайн дээд буруутай хорт үйлдэл гаргасан юм шиг хуульд байдаггүй “зүйл ангиар” яллагдаад ял эдэлж байна.

Эрхтгүй Төр минь билээ гэж ТЕГ-ын иргэнээ хардах, сэрдэх эрхийг хүндэтгэж мэдүүлгээ үнэнээр нь өгсөөн. ТЕГ-ын сэжгийг мухарлан, эндүүрлийг тайлж өгнө гэдэгт давж заалдах шатны шүүхийн нямбай үйл ажиллагаанд итгэж байна. Хамгийн гол нь шүүгчдийг маань “дээрээс хэн нэгэн бүү дарамтлаасай ” гэж дотроо залбирч сууна аа. Тэгвэл миний бие удахгүй суллагдана аа.

Би зөвхөн үндсэн хуульд зааснаар итгэл үнэмшлээрээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ л эдэлсэн. Ингэлээ гэж шоронд суулгаж болох уу?

Ард түмээн” гэжээ. 

Эх сурвалж: Өдрийн сонин

19 САНАЛ

  1. Ойлгомжтой. АН-ын засаглалд оролцсоныХуланд шүүх прокурор гээд зарцуулчих мөнгө юугаа л байв гэж! Дээр нь шулуухан зантай амьтан ш дээ! Лав л долоож чадахгүй тэгэхээр суухаас өөр яах юм!
    Гол нь АН-ын засаглалд оролцсоны хонзон!

  2. ҮХЭР УНАСАН ХҮНД НОХОЙ ӨШӨӨТЭЙ , ҮНЭН ҮГ ХЭЛСЭН ХУЛАНД МАН ӨШӨӨТЭЙ БОЛОВОО !!!

  3. Tur mini ohinoo hairlah nizee saihan nairagch mini eh ornoosoo hezeech urwahgvi gedgiig ard tvmen medej baigaa saihan nairagch mini sullagdah baihaa itgej baina

  4. Архиваа , бурхадаа, богдоо зарчихсан улсад үнэнээр шүүж барах уу. Хамбад их учир байгаа.

  5. Цоодолын Хулан түмэнд ч төрд ч шудрага үнэний дуу хоолойгоо өргөж явсан болохоос эндүү ташаа ярьж яваагүй гэдгийг олон хүн гэрчилнэ. Гэтэл гадаадын хүмүүстэй эх орноо төлөөлж “луйвар” хийх сэтгэл ч ухамсар ч суугаагүй “хүүхэд” шүү дээ. Эрүүгийнхэн үнэхээр гомдомоор ажиллах юм даа. Дэндүү бусармаг “төр”-тэйдээ гутарч сууна. Нэгэн өвгөн….

  6. Чойжамцад учир их бий…Далай ламд яах гэж з?ахиа бичсийнбдээ? Далйа лам чинь,Балай лам ш дээ….тэр л матаж дээ…

  7. Их хүн ЦООДОЛЫН ОХИН ТАГНУУЛ юм бол би ингэхэд хэн юм болоо??!!

  8. Хуланд хонзорхож олон жил мөрдөж байгаад үоронд хийлээ. Чойжамц өвгөнд их учир бга шүү.

  9. Хуланд хонзорхож олон жил мөрдөж байгаад шоронд хийлээ. Чойжамц өвгөн

  10. Хуланд хонзорхож олон жил мөрдөж байгаад шоронд хийлээ. Эх ороноо худалдах хүн биш.

  11. Энэ шавилхан бүсгүй үнэн үг өчсөн төлөө ялтан болох дээрээ тулж байна.Шударга хүнд ээлгүй хогийн нийгэм.

  12. Ямар хүнээс их хэмжээний мөнгө яах гэж авсан юм бэ. Үүнийгээ ер бичиж ярихгүй юм. Үүнийгээ тодорхой тайлбарлаач

  13. богд гэгчийг монголоос тодруулахгүй . хятадаас тодруулах гэсэн хэрэгтэй юм биш үү?. учир нь энэ асуудалаар хятадын тусгай албанаас олон зуун сая төгрөг авсан. энэ бол эх орноосоо урвасан хэрэг биш гэж үү?

  14. Хуланг захиалгатай ,захиалгаггүй яллаж байгаа захиалагч этгээд ,шүүх,цагдаагийн бүх хулгай нартай ял хэлэлцэх цаг ирнэ.

  15. Энэ бол маш том хэлмэгдэл явагдаж байгаагийн шинж!!!! олон жил үргэлжлэж бна Эх орноос урвасан урвагч нарын үйлдэл !!!Эх орноо гэсэн хүн бүрийг хэлмэгдүүлэн шоронжуулаж байгаа нь нууц биш болсон!!! Үнхээр аймаар харин тэднийг шоронжуулаж өөрсдийнх нь арга хэмжээг өөрсдөд нь өгмөөр бна

  16. шуналаас болж эх орны эсрэг ажилчихаад энэ авгай ингэж хүн үймүүлэхээ боль, Чойжамц гуайг хятадын мөнгөөр юу эсээр зүхлээ дээ, үхэр оркууд ийм эх оронч авгайтайгаа хэзээ мэдэх юм бэ хөгшин эх эцэг 2 л өрөвдөлтэй тэрнээс дарвайсан ийм шуналын бузар авгайг жигших хэрэгтэй шүү

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу