Сэтгүүлч “Болдко” буюу Б.Болдбаатар, Италта Пэйж Италта ХХК-ийн захирал н.Алтансүх нар гурилын үнийн талаар өнөөдөр (2024.04.25) мэдээлэл өглөө.
Тодруулбал, тэд өмнө гурилын үнийг буулгах шаардлагыг хүргүүлж анхлан шүгэл үлээж байсан юм. Харин энэ удаад гурилын үнийг буулгах бус импортыг дэмжиж, дотоодын үйлдвэрлэгчийг хясан боогдуулж байгаа талаар үзэл бодлоо илэрхийллээ. 
Б.Болдбаатар: “Гурилын үнийг буулгах тал дээр нэг ч компани хариу арга хэмжээ аваагүй. Хэсэг хугацааны өмнө бид хэвлэлийн хурал хийж гурилын үнийн талаар хэвлэлийн хурал хийж, шүгэл үлээсэн. Анх шүгэл үлээж байхдаа гадныг гурилыг үнэгүй оруулж ирээд дотоодын үйлдвэрлэгчдэдээ саад болъё гэж хүсээгүй. Ердөө л гурилын үнийг буулгая гэж зорилготой байсан. Гэтэл нэг ч гурилын компани хариу өгч, хариуцлага хүлээгээгүй. Харин ч үнээ буулгахгүй гүрийсэн.
Үүний араас Засгийн газрын шийдвэрээс хамаарч гурилын үнэ буурч, гаднаас 1300-1800 төгрөгийн хооронд гурил оруулж ирэхээр болсон байна. Үүнд бол баярлаж байна. Гэхдээ гурилын импортын үнийг тэглэсэн ч өмнөх квотоор оруулж ирнэ гэсэн “боолт” байна. Жилдээ 12 мянган тонн гурил оруулж ирнэ гэж тогтоосон байдаг юм байна. Тэр хэмжээнд нь хэдхэн компани аль эрт гурилаа оруулаад ирчихсэн байж байна.
Төр засаг өөрсдөө ашиг орлого олохын тулд ард иргэхдээ боомилдог оо болиоч ээ. Үнэ буулгаад өг гэсэн болохоос импортыг дэмжээгүй. Мөн импортын гурилын үнэ буучхаж байгаа юм бол талхны үнэ буух ёстой шүү. Аж ахуй нэгжүүд үүн дээр сэтгэлтэй хандаарай. Ард иргэдийгээ бодоорой” гэсэн юм.
Дэлгэрэнгүй үзэх: 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу