УИХ-ын чуулганы өнөөдрийн (2024.04.26) нэгдсэн хуралдаанаар Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл”-ийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “Манай улс хүүхдэд маш ээлгүй байна. Хамгаалах ёстой цагдаагийн байгууллагын дөрвөн албан хаагч нь 12 настай хүүхдийг жилийн турш хүчинджээ. Үүнийг хэвлэл мэдээллийн байгууллагууд гаргаж тавьсан. Гэтэл эргүүлээд хэвлэл мэдээллийн байгууллага руу дайрч байна.

Эл хэрэгт хэн ч хариуцлага хүлээхгүй байгаа учраас арга ядаад хүний эрхийн мэдрэмжтэй, ардчилсан үзэл бодолтой, өр нимгэн сэтгэлтэй хүмүүс “Хандивын аян өрнүүлье” гэж байна. 

Энэ хүүхдүүд цаашдаа хаана, яаж амьдрах юм бэ. Өмнө нь мөн л 13 настай хүүхэд хүчирхийлүүлээд, нас барсан. Тэр хэрэг дуусаагүй байхад дахиад аймшигтай явдал гарч байна. Энэний ул мөрөөр улс төрийн ёс зүйн хариуцлага хүлээх хүн алга. Ийм гэмт хэрэг үргэлжлээд гарах нь ойлгомжтой” хэмээн хэллээ. 

                                   

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу