“Үндэсний Эвсэл” 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ өнөөдөр (2024.04.26) Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгчээ.

Эвсэл нь “Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж, үндэстнээрээ баяжъя” мөрийн хөтөлбөрөө Үндэсний Аудитын Газарт хүргүүлээд байсан. Уг бодлогын хөтөлбөр хууль ёсны шаардлагыг хангасан тухай дүгнэлт гарснаар СЕХ-нд хүсэлтээ хүргүүлж буй нь энэ аж.

“Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр “Өнгөрсөн 34 жилийн хугацаанд бий болсон нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудад шийдэл болох бодлогоо тодорхойлж, иргэдийнхээ амар амгалан байдал, эрдэм мэдлэг, эд хөрөнгөөр баян чинээлэг байх нөхцөлийг бүрдүүлэхийг эн тэргүүнд чухалчилж байна” гэлээ. Мөн төр нь хэт намчирхаж, нийгэм нь хэтэрхий улс төржих болсон талцал, хуваагдлыг зогсоож улс орныхоо хэтийн хөгжлийн төлөө гар нийлэн шийдэл эрэлхийлж ажиллах онцгой цаг үе ирээд байгааг тэмдэглэж байлаа.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу