ХБНГУ-ын Бундестаг авлигын хэрэгт буруутгагдаж буй депутатуудын ялыг чангатгах санал хураалт явууллаа. Өнөөг хүртэл Германы парламентын гишүүн нь өөрийн үндсэн үүрэгт хамаарах үйл ажиллагаа, тухайлбал, Бундестагт тодорхой үг хэлэх, санал өгөхийн төлөө мөнгө авсан эсвэл бусад ашиг тустай зүйл авсан тохиолдолд л хариуцлага хүлээх боломжтой байв. Одоо Эрүүгийн хуулийн шинэ зүйлд депутатууд бүрэн эрхээ ашиглан Бундестагийн хананы гадна ямар нэг байдлаар орлого олсон тохиолдолд шийтгэхээр болж байна.

Тодруулбал, гишүүний бүрэн эрхээ ашиглан цалин хөлсөө нэмүүлэх гэж яамдад нөлөөлсөн парламентын гишүүдэд эрүүгийн хариуцлага хүлээн тэд болон тэдний харилцагчид гурван жилийн хорих ял эсвэл торгууль ногдуулахаар болжээ. Энэхүү шинэ хэм хэмжээ нь Европын парламентын гишүүд, түүнчлэн олон улсын байгууллагын парламентын ассамблейн гишүүдэд ч хамаарах ажээ.

Депутатуудын авлигын хэргийн шийтгэлийг чангатгасан нь зарим депутат асантай холбоотой шуугианаас болсон юм байна. Учир нь COVID-19 тахлын үед парламентын зарим гишүүн  эмнэлгийн хамгаалалтын  амны хаалт улсаас худалдаж авахад зуучилж, үүнийхээ төлөө сая сая еврогийн шимтгэл авчээ. Хожим нь тэднийг хээл хахуулийн хэрэгт сэжиглэн шалгаж эхэлсэн боловч хууль тогтоомжийн дагуу шүүх тэдэнд авлига авсан шийтгэл оногдуулж чадаагүй аж. Энэ дуулианы дараа Засгийн газарт орсон намууд эвслийн гэрээндээ хуулиа чангатгах заалт оруулж авлигын хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэх болсон нь энэ юм байна.

Г.АМАРСАНАА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу