Английн “UK Defence Journal” сэтгүүлд бичсэнээр, Британийн Батлан ​​хамгаалах яамны тооцоолсноор, Украины дайнд 2022 оноос хойш Оросын 450 мянган цэрэг амь үрэгдэж, шархадсан байна. Оросын арми мөн 10 мянган хуягт техникээ алджээ. Зэвсэгт хүчин хариуцсан танхимын гишүүн Лео Дочерти Британийн парламент дахь сүүдрийн Засгийн газрын Батлан ​​хамгаалахын сайд Жон Хилигийн асуулгад “Мөргөлдөөн эхэлснээс хойш Оросын 450 мянга орчим цэрэг алагдаж, шархадсан, хэдэн арван мянган цэрэг оргосон гэсэн тооцоо гарсан. Харин Оросын олон хувийн цэргийн компаниудын алдагдал энэ тооцоололд ороогүй байгаа.  Украинд мөргөлдөөн эхэлснээс хойш Оросын 10 мянга гаруй хуягт техник, түүний дотор 3000 шахам үндсэн танк, 109 нисэх онгоц, 136 нисдэг тэрэг, 346 дрон, бүх ангиллын тэнгисийн цэргийн 23 хөлөг онгоц, бүх төрлийн 1500 гаруй их бууны системээ устгуулсан болохыг бид тооцоолж гаргасан” гэсэн байна.

Г.АМАРСАНАА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу