Өнөөдөр (2024.04.29) өмгөөлөгч Г.Батбаяр агсны талаар иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд мэдээлэл өглөө. 

Энэ үеэр “Эвийн хүч эх нутгийн төлөө” ТББ-ын санхүү, бичиг хэргийн ажилтан С.Чимгээ “Юун түрүүнд талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Г.Батбаяр агсны хувьд манай байгууллагатай олон жил хамтарч, Дорноговь аймагт болж байгаа ураны асуудал дээр Монгол Улсад ямар их гарз хохиролтой байгаа талаар нэхэмжлэл гаргаж, хуулийн талаас бүх талын зөвлөгөөг өгч, Дорноговь аймагт байгаа уран олборлодог байгууллагуудад садаа болж ирсэн. 

Юун түрүүнд Монгол Улсын хуулийн байгууллага энэ хэргийг үнэн зөвөөр нь шийдэж өгөөрэй. Энэ бол ард түмний шаардлага. Ард түмнийг та нар олон жил хуурч ирлээ. Хагас жарны турш эх орноо гэсэн олон хүмүүсээ бид алдсан. Энэ бол зохион байгууллагатай аллага. Тийм учраас хууль хүчний байгууллага энэ хэргийг үнэн зөвөөр нь шийдэж өгөөрэй.

Энэ хэрэг дээр будилна гэж айж байна. Үүний нэг жишээ нь талийгаачийн цогцост гэр бүлийг нь оролцуулахгүйгээр олдсоны маргааш өглөө 9 цагт задлан шинжилгээ хийнэ гэж өөрсдөө мэдүүлж, гэр бүлийг нь буцаачхаад тэр шөнөдөө 12 цагт яагаад задлан шинжилгээг гэр бүлийнхнийг нь оролцуулахгүй хийж байгаа юм. Тэгэхээр талийгаачийг ямар ч хүн харахад гадны нөлөөтэй гэж харах үндэслэлийг бий болгож байна. Цаашдаа ямар зүйл болох нь тодорхой болж байна. Иймээс хууль хүчний байгууллагад аливаа хэрэг эргэдэг, задардаг. Хэрэг хэзээ ч хуучирдаггүй, цаг хугацааны эрхээр харагддаг” хэмээв. 

Н.УЯНГА 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу