Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.04.22-28/ нийслэлийн 8 дүүрэг, 20 аймгийн 45 суманд гамшиг, аюулт үзэгдэл, ослын 109 тохиолдол бүртгэгджээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, зургаан иргэний амь насыг авран хамгаалсан юм.
Нийт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 80 нь гал түймэр, 19 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол байв. Мөн дөрөв нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, дөрөв нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, хоёр нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байна.
Харин гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас таван хүн нас барж, дөрвөн хүн гэмтэж, бэртжээ.
May be an image of map and text
Н.УЯНГА 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу