УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн (2024.05.02) нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Хуралдааны үеэр чуулган завсарлуулах талаар УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ. 

Тэрбээр “Гишүүд хөдөө орон нутагт ажиллах санал хүсэлт маш их ирүүлж байна. Тиймээс үүнийг харгалзаж үзээд маргааш бүх ажлаа дуусгаж, хуулиудаа хэлэлцчих юм бол чуулган завсарлуулж магадгүй” гэв. 

Сануулахад, сүүлийн хоёр долоо хоногийн турш ирц хүрэхгүй байгаагийн улмаас УИХ-ын чуулган товлосноосоо 1-2 цагаар хоцорч эхэлж буй. Мөн өнөөдөр 39 гишүүн ирж, 54.2 хувийн ирцтэйгээр хууль, тогтоолын төслүүд баталж байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу