Онцгой байдлын байгууллагад өчигдөр (2024.05.15) гал түймрийн дөрвөн дуудлага мэдээлэл ирж, шуурхай арга хэмжээ авч ажилласан байна. 

-Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 8 дугаар хорооны хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.14-ний өдрийн 11:55 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид очиж ажиллаж унтраасан. 

-Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 9 дүгээр хорооны гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.14-ний өдрийн 12:07 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 4х6 метрийн хэмжээтэй амбаар, 7 метр хашаа, 2х2 метрийн хэмжээтэй нүхэн жорлон тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан.  

-Ховд аймаг, Ховд сум Баруун салаа багийн “Улаан харганат” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 50 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 50 км-т/ Гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.15-ны өдрийн 00:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын 5 ханатай гэр шатсан байсан. Уг гал түймэрт А өртөж нас барсан байсан тул цогцсыг Ховд аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн. 

-Төв аймаг, Батсүмбэр сум Сөгнөгөр багийн “Баянгол” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 124 км, ангийн байрлалаас зүүн зүгт 8 км-т/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.15-ны өдрийн 02:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батсүмбэр сум дахь Гал түймэр унтраах, аврах 84 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-ын  3х3 метрийн хэмжээтэй амбаар, мотоцикол, модон жорлон шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Л.ЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу