dobu.mndobu

М.Говьсайхан: Тунгалаг мэлмий аян зургаан жил үргэлжилж, 5.000 иргэнийг нүдний нарийн мэргэшлийн эмч нарын үзлэг оношилгоонд хамрууллаа

0

НийтлэлчAdmin

Огноо2026-11-16

М.Говьсайхан: Тунгалаг мэлмий аян зургаан жил үргэлжилж, 5.000 иргэнийг нүдний нарийн мэргэшлийн эмч нарын үзлэг оношилгоонд хамрууллаа

Сүхбаатар дүүргийн Монгол Ардын Намын хороо, БНСУ-ын “Южин оптикал” нүдний эмнэлэг болон Сайн Учрал сангаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "ТУНГАЛАГ МЭЛМИЙ" аян 6 дах жилдээ амжилттай зохион байгууллаа.

Аяны хүрээнд БНСУ-ын нүдний нарийн мэргэшлийн эмч нар ирж Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн 800 иргэнд хараа зүйн цогц оношилгоо хийж, зөвлөгөө өгч, харааны шил тохируулах үйлчилгээг үзүүлэх гэж буйтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл хүрэлцэн ирж БНСУ-ын нүдний эмч нар болон зохион байгуулагчдад талархал илэрхийллээ.

Түүнчлэн Сүхбаатар дүүргийн Монгол Ардын Намын хорооны дарга М.Говьсайхан ирэх жилүүдэд Сүхбаатар дүүргийн иргэдийг хараа зүйн оношилгоо болон эрүүл мэндийн цогц үзлэгт бүрэн хамруулахыг зорьж буйгаа онцоллоо.

 “Тунгалаг мэлмий” аянд өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн 5.000 орчим иргэн хамрагдаад байгаа бол ирэх жилүүдэд энэ тоог нэмэгдүүлж 10.000 болгох хүсэлтэй байгаагаа “Южин оптикал” эмнэлгийн захирал мөн илэрхийлсэн юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.