dobu.mndobu

ЗӨВЛӨГӨӨ: Ханиад, томуугийн үед зөв маск сонгооорой

0

НийтлэлчAdmin

Огноо2026-11-16

ЗӨВЛӨГӨӨ: Ханиад, томуугийн үед зөв маск сонгооорой

Өвөл ирж, хүйтэн салхитай байгаатай холбогдуулан ханиад гэгддэг тааламжгүй зочин ч бас гарч ирж байна. Томуугийн вирус ч мөн тархаж байна. Мэргэжилтнүүд томуугийн вирусийг үр дүнтэй хаахын тулд амны хаалт зүүхийг зөвлөж байна. 

МАСКИЙГ ХЭРХЭН ЗӨВ СОНГОХ ВЭ?

Маск худалдаж авахдаа KF үнэлгээг шалгана уу. Маск дээрх KF тэмдэг нь Солонгосын Хүнс, эмийн аюулгүй байдлын яамнаас батлагдсан эрүүл мэндийн маскийг илтгэдэг байна. Эдгээрийг нарийн ширхэгтэй шүүлтүүрийн гүйцэтгэлээр нь KF99, KF94, KF80 гэж ангилдаг. Тоо өндөр байх тусам нарийн ширхэгтэй шүүлтүүр нь өндөр байдаг байна. Халдвар авах эрсдэл өндөртэй эмнэлэг болон олон нийтийн газар зорчихдоо KF94 маск сонгох нь зүйтэй .

ЭНГИЙН МАСКИЙН ОРОНД ЭРҮҮЛ МЭНДИЙН МАСК СОНГОХ ЗӨВ

Энгийн хөвөн маск нь вирусийг хаах чадвар хязгаарлагдмал тул голчлон амны хөндийг дулаан байлгахад ашиглагддаг. Хэрэв таны зорилго халдвараас урьдчилан сэргийлэх бол тусгай шүүлтүүртэй эрүүл мэндийн маск зүүхийг зөвлөж байна. Маск зүүхдээ хамар, амаа сайтар таглаж, эрүүн дээрээ сул зүүхээс зайлсхий.

МАСКИЙГ ЭРҮҮЛ АХУЙН ШААРДЛАГА ХАНГАСАН БАЙДЛААР ХЭРЭГЛЭЭРЭЙ

Хэдэн төгрөг хэмнэхийн тулд нэг удаагийн хэрэглээний Маскийн дахин хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Маскийн доторх шүүлтүүр нь тоос шороо, вирусийг татдаг тул өдөр бүр шинэ маск зүүхийг зөвлөж байна. Мөн маск зүүхээсээ өмнө болон дараа гараа сайтар угааж, маскийн гаднах гадаргууд байнга хүрэхээс зайлсхийх нь чухал юм.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.