dobu.mndobu

Ч.Хувьзаяа: Баяр, амралтын өдрүүдэд замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэхээс сэргийлж, тусгай төлөвлөгөө хэрэгжүүлнэ

Ч.Хувьзаяа: Баяр, амралтын өдрүүдэд замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэхээс сэргийлж, тусгай төлөвлөгөө хэрэгжүүлнэ

Нийслэлийн замын хөдөлгөөнд өдөр бүр 07:00-21:00 цагийн хооронд дунджаар 591,051 тээврийн хэрэгсэл оролцож, хөдөлгөөний дундаж хурд 14.4 км/цаг байна.

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор нийслэлд Шуурхай штаб ажиллаж байгаа талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн захирал Ч.Хувьзаяа мэдээллээ.

Тус штаб нь удирдлага, зохион байгуулалт, хяналт шалгалт, нээлттэй мэдээлэл, бэлэн байдал, тусгай төлөвлөлт гэсэн үндсэн чиглэлээр ажиллаж байна.

Энэ хүрээнд хөдөлгөөний ачаалал ихтэй уулзвар, гудамж замын нөхцөл байдлыг тогтмол хянаж, гэрлэн дохионы болон цагдаагийн биет зохицуулалт хийж байгаа аж. Мөн зам тээврийн осол, хөдөлгөөнд саад учруулсан нөхцөл байдлыг шуурхай арилгах, зорчих хэсэгт саад болсон тээврийн хэрэгслийг шилжүүлэх, том оврын ачааны автомашины хөдөлгөөнд хяналт тавих арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Түүнчлэн баяр, амралтын өдрүүд болон нийслэлд зохион байгуулагдах томоохон арга хэмжээний үеэр замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэхээс урьдчилан сэргийлж, тусгай төлөвлөгөө боловсруулан ажиллахаар болжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.