0
Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Хууль, тусгай активын хэлтсийн дарга Б.Чимэдлхам нар өнөөдөр /2024.08.13/ БНСУ-ын Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн нийгэмлэгийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Талууд “Монгол-Солонгосын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн эдийн засгийн хамтын ажиллагаа-2024” арга хэмжээний бэлтгэл ажлын талаар харилцан санал солилцсон юм.
Тус арга хэмжээ нь Монгол улсын үндэсний бараа бүтээгдэхүүнийг экспортлох боломж нөхцөлийг бүрдүүлэх, хоёр орны бизнесийн харилцан түншлэлийг өргөтгөх, зах зээл, борлуулалт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд зохион байгуулагдаж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.