dobu.mndobu

Төв аймагт 20-28 насны залуучууд автомашиндаа Кибантин, Каннабис хэрэглэж байгаад баригджээ

Төв аймагт 20-28 насны залуучууд автомашиндаа Кибантин, Каннабис хэрэглэж байгаад баригджээ

Төв аймгийн цагдаагийн алба хаагчид аравдугаар сарын 07-ны орой эргүүл, хяналт хийж байх үеэрээ мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдүүдийг илрүүлжээ. 

Тодруулбал, тус аймгийн нутаг дэвсгэрт 20–28 насны залуус автомашин дотроо Кибантин болон Каннабисын төрлийн ургамлыг хууль бусаар хэрэглэж байсныг үйлдэл дээр нь тогтоосон байна. Цагдаагийн алба хаагчид тухайн хэрэгт холбогдолтой байж болзошгүй эм, тариур, мөнгөн дэвсгэрт, дуслын систем зэрэг зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. 

Мансууруулах бодис нь Үндэсний аюулгүй байдал, хүн амын удмын сан, эрүүл мэнд, амь нас, үндэсний язгуур эрх ашигт шууд сөргөөр нөлөөлж, нийгэмд учрах хор уршгийг нэмэгдүүлдэг аюултай юм. 

Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил нь далд, нууц байдлаар үйлдэгддэг тул иргэд Та бүхнийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой сэжигтэй үйлдэл, нөхцөл байдал ажиглагдсан тохиолдолд цагдаагийн байгууллагад яаралтай мэдээлж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.