0

Монгол Улс жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг Бүгд Найрамдах Улс тунхагласны өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жил уг түүхэн үйл явдлын 102 жилийн ой тохиож байна.
Тодруулбал, 1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах засаглалыг тунхагласан түүхтэй. Монгол Улсын “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 4.1.9-д заасны дагуу энэ өдрийг бүх нийтээр амрах баярын өдөр болгосон.
Иймд энэ жилийн арваннэгдүгээр сарын 26-ны пүрэв гарагт иргэд амрах бөгөөд арваннэгдүгээр сарын 27-ны баасан гарагт ердийн хуваарийн дагуу ажиллана. Мөн ирэх арванхоёрдугаар сарын 29-нд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр тохиож, бүх нийтээр амарна.2
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.