0

Аяны хүрээнд бид дараах үйл ажиллагааг зохион байгуулав. Үүнд
''Дунд Б'' бүлгийн бяцхан хүүхдүүд маань ''Бидний хүнс хаанаас ирдэг вэ? ''ХӨВСГӨЛ ХҮНС ХК'-ны үйлдвэртэй танилцлаа. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцуулж, бүтээгдэхүүнээ амтлуулав.
''Монголын уламжлалт хоол хүнс" сэдвийн хүрээнд ''Таван цулын'' ашиг тус, хүнсний ногооны шим тэжээлийн талаар сургалт зохион байгуулав
Хөвсгөл аймгийн Мөрөн-1 бүсийн 'Би тогооч'' бүтээлч ажил сайн туршлага үзэсгэлэн ''5 цулын шимт хоол'' хийх үйл ажиллагаа тогооч нар маань ажилттай оролцов. Шим тэжээлийн боловсрол нөлөөллийн аяны хүрээнд эцэг, эх асран хамгаалагчдын цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний талаарх ойлголт нэмэгдэж, хүүхдүүдийн идэвх оролцоо сайжирсан.


Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.