0
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны Ерөнхий зөвлөлийн VIII хурал энэ сарын 6-ны өдөр боллоо.
МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат нь 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдсонтой холбогдуулан чөлөөлөгдөх хүсэлтээ долдугаар сарын 1-ны өдөр өгсөн бөгөөд ҮЭ-ийн сонгуульт албан тушаалаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг ҮЭ-ийн байгууллагын шат шатны хурлаар хэлэлцэж, МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгчийн сонгуульт албан тушаалаас 2024 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдрөөс чөлөөлөв.
Ийнхүү МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг орлон гүйцэтгэж байгаа МҮЭ-ийн холбооны Дэд ерөнхийлөгч Б.Рагчаад МҮЭ-ийн холбооны ээлжит XXIV их хурал хуралдах хүртэл үүрэг гүйцэтгэгчээр ажиллахыг Ерөнхий зөвлөлөөс даалгав.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.