0

Уг саналыг Ерөнхий сайд Н.Учрал дэмжиж, хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийллээ.
Саналын гол нөхцөл:
Жил бүр 1.5 их наяд төгрөгийн тусгай үнэт цаас гаргана.
Үнэт цаасны хугацаа 25 жил байна.
Эхний таван жилд үндсэн болон хүүгийн төлбөр хийхгүй бөгөөд
2027–2031 онд улсын төсвөөс шууд зардал гарахгүй байхаар тооцжээ.
Монголбанкны тооцоогоор уг арга хэмжээг хэрэгжүүлээгүй тохиолдолд инфляцын нөлөөгөөр 2032 оноос төсвийн урсгал зардал жилд дунджаар 1.3 их наяд төгрөгөөр нэмэгдэх эрсдэлтэй. Харин тусгай үнэт цаас гаргавал 2032 оноос жилд ойролцоогоор 0.5 их наяд төгрөгийн төсвийн зардал үүсэхээр тооцсон байна.
Энэхүү санал нь Төв банкны санхүүгийн бие даасан байдал, мөнгөний бодлогын үр нөлөөг бэхжүүлэхэд чиглэж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.