0

Нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/ урамшууллын сугалааны ээлжит тохирол өнөөдөр буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 18-нд болж, гурван супер азтан тодорлоо.
Энэ удаагийн тохиролд 2026 оны аравдугаар сарын 1-30-ны хооронд худалдан авалт хийж, E-barimt системд бүртгүүлсэн нийт 57 сая 598 мянга 489 ширхэг төлбөрийн баримт оролцсон байна.
Сугалааны тохирлын дугаар 33401800 байсан бөгөөд тохирлоор дараах тооны орон таарсан азтанууд тодорчээ.
3 орон таарсан 51,889 хүн 30,000-60,000 төгрөг
4 орон таарсан 5,207 хүн 40,000-100,000 төгрөг
5 орон таарсан 550 хүн 60,000-500,000 төгрөг
6 орон таарсан 47 хүн 100,000-5 сая төгрөг
7 орон таарсан 7 хүн 500,000-10 сая төгрөг
8 орон таарсан гурван супер азтан 5-30 сая төгрөгийн эзэн болжээ.
Иргэд өөрсдийн азтан болсон эсэхийг E-barimt аппликэйшн болон цахим системээр шалгах боломжтой.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.