0
Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй ХБНГУ-ын Фрайбург хотын Нэгдүгээр дарга Ульрих Фон Кирхбах- ыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Жижиг, дунд үйлдвэрийн газрын ахлах мэргэжилтэн Б.Мөнхцэцэг, Ж.Амаржаргал, ХБНГУ-д “Монголд үйлдвэрлэв төв”-ийн үүсгэн байгуулагч ХБНГУ дахь Монгол Улсын Соёлын Элч С.Бадамхорол, ХБНГУ дахь Монгол Улсын Аялал Жуулчлалын Элч С.Бадамханд нарын албаны хүмүүс байлцав.
Уулзалтын үеэр ирэх есдүгээр сард ХБНГУ-ын Фрайбург хотноо зохион байгуулагдах “Монголд үйлдвэрлэв-2024” арга хэмжээг хэрхэн зохион байгуулах талаар харилцан санал солилцсон юм.
Мөн ХБНГУ-д Монголын бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах, үзэсгэлэн худалдаа зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэн, дэмжиж ажилласныг үнэлэн ХБНГУ-ын Фрайбург хотын Нэгдүгээр дарга УЛЬРИХ фон Кирхбахыг “Үйлдвэр, худалдаа, үйлчилгээний тэргүүний ажилтан” -аар, “Монгол төв”-ийг үүсгэн байгуулагч С.Бадамханд, С.Бадамхорол нарыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “Жуух бичиг”-ээр тус тус шагнуулсныг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан гардуулан өглөө.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.