0

НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц батлагдсан өдрийг тохиолдуулан НИТХ-ын төлөөлөгч Г.Ану-Үжин Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар болон нийслэлийн есөн дүүргийн холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзаж, хүүхэд хамгааллын асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр тэрбээр Сүхбаатар дүүргээс сонгогдсон төлөөлөгчийн хувьд хүүхэд хамгааллын бодлого, үйлчилгээний хүртээмж, дэмжлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр боловсруулсан саналаа Нийслэлийн 2027 оны төсөвт тусгуулахаар хүргүүлснээ онцолсон байна.
Нийслэлийн хэмжээнд хүүхэд эрсдэлт нөхцөлд өртөж буй тохиолдлуудад үл хайхрах байдал, сэтгэл санааны болон бие махбодын хүчирхийлэл зонхилж байгааг уулзалтын үеэр дурджээ.
Мөн хүүхэд хамгаалал нь зөвхөн нэг байгууллагын үүрэг бус төр, гэр бүл, нийгмийн хамтын хариуцлага болохыг онцолж, хүүхэд бүрийг аюулгүй орчинд өсөж, хөгжих нөхцөлөөр хангахад хамтын оролцоо чухал гэдгийг тэмдэглэв.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.