dobu.mndobu

Багахангай дүүрэг болон Төв аймгийн гурван сумын цахилгааныг өнөөдөр 13 цаг тасална

Багахангай дүүрэг болон Төв аймгийн гурван сумын цахилгааныг өнөөдөр 13 цаг тасална

Багахангай дүүрэг, Төв аймгийн Баян, Баянжаргалан, Баянцагаан сум болон төмөр замын 7 дугаар зөрлөгийн цахилгаан эрчим хүчийг 2026 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр түр хугацаагаар таслахаар болжээ.

Тодруулбал, дээрх бүс нутгийг эрчим хүчээр хангадаг 110/35 кВ-ын Багахангай дэд станцын 40 МВА чадалтай трансформаторын 110 кВ-ын талын оруулгын хэсэгт ноцтой гэмтэл гарч, тосны битүүмжлэл алдагдсаны улмаас трансформаторын тос их хэмжээгээр гоожсон байна.

Уг гэмтлийг яаралтай арилгахгүйгээр трансформаторыг үргэлжлүүлэн ашиглах нь дотоод тусгаарлагч гэмтэх, богино залгаа үүсэх, улмаар тоног төхөөрөмж бүрэн ажиллагаанаас гарах эрсдэлтэй аж.

Иймд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн мэргэжлийн бригад 40 МВА чадалтай трансформаторыг нөөц трансформатораар солих, гэмтлийг бүрэн арилгах ажлыг хийхээр төлөвлөжээ.

Энэ хүрээнд 2026 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн 06:00–19:00 цагийн хооронд цахилгаан эрчим хүчний хангамжийг түр таслах тул хэрэглэгчдийг урьдчилан бэлтгэлээ хангаж, шаардлагатай арга хэмжээг авахыг анхаарууллаа.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.