dobu.mndobu

Монгол Улсын нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтож, орон нутгийн замуудад 24 цагаар цэвэрлэгээ хийж байна

Монгол Улсын нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтож, орон нутгийн замуудад 24 цагаар цэвэрлэгээ хийж байна

Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсонтой холбоотойгоор орон нутгийн авто замуудад цас, мөс цэвэрлэх ажлыг 24 цагаар зохион байгуулж байна.

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр цасан бүрхүүлтэй нутгийн хэмжээ өмнөх арав хоногтой харьцуулахад 60 хувиар нэмэгджээ.

Үүнтэй холбоотойгоор Зам, тээврийн яамны харьяа “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ийн 21 аймгийн салбар болон зам засвар, арчлалтын есөн аж ахуйн нэгж шуурхай ажлын хэсэг гарган ажиллаж байна.

Одоогоор улсын болон орон нутгийн чанартай дараах авто замуудад цас, мөс цэвэрлэх, зорчих хэсгийн аюулгүй байдлыг хангах ажил үргэлжилж байна. Үүнд:

Улаанбаатар–Арвайхээр, Улаанбаатар–Дархан чиглэлийн авто зам;

Завхан аймгийн Цэцэрлэг–Тосонцэнгэл–Түдэвтэй чиглэл;

Ховд–Өлгий, Өлгий–Цагааннуур, Өлгий–Даян боомтын чиглэл;

Булган–Мөрөн, Булган–Эрдэнэт чиглэл;

Улаанбаатар–Өндөрхаан, Өндөрхаан–Чойбалсан, Өндөрхаан–Баян-Уул чиглэл;

Даланзадгад–Цогтцэций–Гашуунсухайт чиглэл;

Сайншанд–Замын-Үүд чиглэл;

Мөрөн–Хатгал–Ханх–Улсын хил чиглэл;

Дархан–Эрдэнэт чиглэл;

Түдэвтэй–Сонгино–Наранбулаг–Улаангом чиглэл;

Алтай–Ховд, Манхан–Булган боомтын чиглэл;

Өндөрхаан–Баруун-Урт чиглэл.

Замын зорчих хэсэг болон хөвөөнд хунгарласан цасыг автогрейдер, авто ачигчаар цэвэрлэж, мөстсөн хэсгүүдэд элс, хайрган хольц цацаж байгаа аж. Мөн цасны машин ашиглан давс цацах, замын гадаргууг хусах зэрэг ажлыг тогтмол хийж байна.

Зам, тээврийн яамнаас орон нутгийн замд зорчиж буй жолооч нарыг цаг агаар, замын нөхцөл байдлыг харгалзан хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хурд болон хоорондын зайгаа тохируулахыг анхаарууллаа.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.