dobu.mndobu

Баянгол дүүрэгт мансууруулах бодис хэрэглэсэн этгээд сүлжээ дэлгүүрийн ажилтныг хутгалж, хүнд гэмтээжээ

Баянгол дүүрэгт мансууруулах бодис хэрэглэсэн этгээд сүлжээ дэлгүүрийн ажилтныг хутгалж, хүнд гэмтээжээ

Баянгол дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах сүлжээ дэлгүүрийн ажилтныг үл таних эрэгтэй ажлын байранд нь хутгалж, хүнд гэмтээсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, тухайн ажилтанг ажил үүргээ гүйцэтгэж байхад нь эрэгтэй хүн ямар нэг шалтгаангүйгээр хутгалсан гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Б нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ бусдын биед зэвсгийн чанартай зүйл ашиглан халдаж, эрүүл мэндэд нь хүнд зэргийн хохирол учруулсан нь тогтоогджээ.

Улмаар уг хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, иргэн Б-г яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.