dobu.mndobu

Химийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 75 жилийн ой тохиож байна

Химийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 75 жилийн ой тохиож байна

Монгол Улсад химийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 75 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. 

Өнгөрсөн 75 жилийн хугацаанд Монгол Улсад химийн салбарын 8,000 гаруй мэргэжилтэн бэлтгэгдэн гарч, тэдгээр мэргэжилтнүүд боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, байгаль орчин, уул уурхай, үйлдвэрлэлийн зэрэг олон салбарт ажиллаж, өөр өөрийн хувь нэмрийг оруулсаар ирсэн нь энэхүү түүхэн замналын бодит үр дүн юм.

Химийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 75 жилийн ойн хуралд Боловсролын яамны Төрийн нарийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир оролцлоо. Тэрээр хэлсэн үгэндээ “Өнөөдөр боловсролын салбарын өмнө тавигдаж буй шинэ шаардлага, дэлхийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан мэргэжилтэн бэлтгэх тогтолцоогоо тасралтгүй сайжруулах учиртай. Суралцагчдад зөвхөн онолын мэдлэг олгохоос гадна асуудал шийдвэрлэх, туршилт хийх, шинжлэх ухаанч арга барилаар сэтгэх, мэдлэгээ бодит амьдралд хэрэглэх чадвар эзэмшүүлэх нь боловсролын чанарын чухал шалгуур болж байна.

Химийн боловсрол нь лабораторийн дадлага, туршилтад суурилсан сургалтыг бэхжүүлэх, багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих, сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдын судалгаа, шинжилгээ хийх сонирхлыг багаас нь төлөвшүүлэх зэрэг олон асуудлыг хамарч байна. Мөн ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургуулийн хоорондын залгамж холбоог сайжруулж, химийн шинжлэх ухааныг сонирхон судлах залуу үеийнхнийг бэлтгэх нь бидний хамтын зорилт болохыг онцолсон юм”

Өнгөрсөн 75 жилийн түүхийг бүтээсэн үе үеийн эрдэмтэн багш, химич мэргэжилтэн, төгсөгчдөдөө талархал илэрхийлье. 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.