0

Тайландын Хаант Улсад зорчих Монгол Улсын иргэдэд зориулан Бангкок дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас виз, хилээр нэвтрэх нөхцөл, аюулгүй байдал болон бусад асуудлаар анхааруулга, зөвлөмж гаргажээ.
Тус зөвлөмжид дурдсанаар, 2026 оны есдүгээр сарын 15-наас Монгол Улсын энгийн гадаад паспорт эзэмшигчид Тайландад нэг удаад 30 хүртэл хоног визгүй зорчихоор болсон бөгөөд өмнө мөрдөж байсан 60 хоногийн зохицуулалт өөрчлөгдсөн байна.
Мөн өндөр цалинтай ажилд зуучилна гэх цахим зар, мэдээлэлд болгоомжтой хандаж, хөдөлмөрийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэрэг, цахим залилангийн хохирогч болохоос сэрэмжлэхийг анхааруулжээ.
Түүнчлэн тус улсад зорчих иргэдийн паспортын хүчинтэй хугацаа зургаан сараас доошгүй байх, хилээр нэвтрэх цахим мэдүүлгийг урьдчилан бөглөх, буцах нислэгийн тийз болон байрлах газрын мэдээллээ бэлдэх шаардлагатайг сануулсан байна.
Аяллын үеэр цахилгаан тамхи болон бусад хориглосон эд зүйл авч явахгүй байх, бусдын дайвар ачааг тээвэрлэхээс татгалзах, визгүй зорчих хугацааг хэтрүүлэхгүй байхыг зөвлөжээ.
Иргэд Тайландад зорчих хугацаандаа консулын туслалцаа авах шаардлагатай бол Бангкок дахь Монгол Улсын Элчин сайдын яамтай дараах сувгаар холбогдох боломжтой.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.