dobu.mndobu

Засгийн газрын хуралдаанаар Хууль бус хөрөнгийг хураах хуулийн төслийг хэлэлцэнэ

Засгийн газрын хуралдаанаар Хууль бус хөрөнгийг хураах хуулийн төслийг хэлэлцэнэ

Долоо хоног бүрийн Лхагва гарагт Засгийн газар хуралддаг. Энэ дагуу өнөөдрийн (2026.11.25) хуралдаан эхэллээ. Хуралдаанаар, Хууль бус хөрөнгийг хураах хуулийн төсөл болон Нөмрөгийн Дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас үүссэн хохирлын дүн мэдээллийг танилцуулж, авах арга хэмжээний талаар хэлэлцэх юм.

Сануулахад, энэ талаар өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн "Хариуцлага тооцох тогтолцоотой холбоотойгоор, хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг маргааш болох Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Улс орны хөгжилд саад хийж буй хүчин зүйл бол авлигал. Хүн эд хөрөнгөө шударгаар олох эрхтэй. Харин нөгөө талдаа авлигаар, хууль бусаар, хээл хахуулиар эд хөрөнгө бүрдүүлбэл, түүнийг нь заавал хураан авдаг тогтолцоог бий болгоно" хэмээн хэлсэн. Үргэлжлүүлэн тэрбээр Нөмрөгт гарсан түймрийн хохирлын хэмжээ тодорхой болсон талаар мэдээлсэн юм. 

Мөн Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд, 

-Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төсөл,

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний экспортыг нэмэгдүүлэх зарим арга хэмжээ, 

“Онтре” ХХК-тай хэлэлцээ хийх үүрэг бүхий Засгийн газрын Ажлын хэсгийн ажлын явц,

Дархан, Сэлэнгийн бүсэд Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах этгээдийг шалгаруулах сонгон шалгаруулалтын дүнгийн талаар, 

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн улмаас байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээний талаар,

Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины өтгөрүүлсэн бэлдмэлийг найруулж, савлах төсөл”-ийн талаар,

Нээлттэй өгөгдлийн талаар зэрэг асуудлыг танилцуулах болон хэлэлцэхээр байна.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.