dobu.mndobu

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Кутты Мекен хотхонд 640 суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Кутты Мекен хотхонд 640 суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Кутты мекен хотхонд баригдсан 640 суудалтай сургуулийн барилга-д 2026 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр улсын комисс ажиллаж, үүрэг даалгаврын биелэлтийг хангуулан хүлээн авлаа.

Тус сургуулийн хамран сургах тойрог болох 12 дугаар багт амьдардаг сургуулийн насны 1,200 гаруй хүүхэд өнөөг хүртэл 4–8 км-ийн зайд байрлах сургуульд зорчиж хичээллэдэг байсан бол шинэ сургууль ашиглалтад орсноор гэрийнхээ ойролцоо, тохилог орчинд суралцах боломж бүрдэж байна.

Мөн 6 дугаар сургуулийн 840 сурагч Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн барилгын нэг жигүүрт суралцаж, хоёр сургууль гурван ээлжээр хичээллэх, стандартын шаардлага хангах спорт заалгүйгээс биеийн тамирын хичээл зохион байгуулах боломж хязгаарлагдмал байсан юм.

Шинэ сургууль ашиглалтад орсноор хүүхэд багачууд эрүүл, аюулгүй, орчин үеийн, стандартын шаардлага хангасан орчинд сурч, хөгжих таатай нөхцөл бүрдлээ.

Барилгын угсралтын ажлыг “Көшелик” ХХК, зураг төслийг “Бизайн” ХХК гүйцэтгэсэн байна. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.