dobu.mndobu

Шинэ өртөө–Толгойт чиглэлийн 17.4 км төмөр замыг ашиглалтад оруулж, нүүрс тээврийн анхны галт тэргийг аялууллаа

Шинэ өртөө–Толгойт чиглэлийн 17.4 км төмөр замыг ашиглалтад оруулж, нүүрс тээврийн анхны галт тэргийг аялууллаа

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн хэрэгжүүлсэн Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалтын үргэлжлэл болох Шинэ өртөө–Толгойт чиглэлийн 17.4 км төмөр замыг 2026 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ашиглалтад оруулж, нүүрс тээврийн галт тэргийг аялууллаа.

Тус үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон албаны төлөөлөгчид оролцлоо.

Шинэ төмөр замыг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн гол замтай холбосноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрдөг нүүрсний тээврийг нийслэлийг тойруулан зохион байгуулах боломж бүрдэж, хотын төвийн төмөр замын ачааллыг бууруулах, дулааны цахилгаан станцуудын нүүрсний тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулах нөхцөл бүрдлээ. 

\

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.