0
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Доан Хань Дам-ын үүрэгт ажил дуусгавар болж нутаг буцаж байгаатай холбогдуулан түүнийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр ноён Доан Хань Дам-ыг Элчин сайдаар ажиллах хугацаандаа Монгол, Вьетнам хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, тэр дундаа батлан хамгаалах салбарын харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсныг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлэв.
Элчин сайд Доан Хань Дам хоёр орны харилцаа улс төр, эдийн засаг, нийгмийн олон салбарт өргөжиж байгааг тэмдэглээд, Вьетнам, Монголын батлан хамгаалах салбарын харилцаа эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл өндөр буйгаа онцоллоо
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.