dobu.mndobu

Зэвсэгт хүчний томилгоот бүлгүүд үүргээ амжилттай гүйцэтгэсээр байна

Зэвсэгт хүчний томилгоот бүлгүүд үүргээ амжилттай гүйцэтгэсээр байна

Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндэрч, зарим нутгуудад цаг агаарын аюултай үзэгдэл, цас, зудын буюу гамшгийн нөхцөлд байгаатай холбогдуулан Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын томилгоот бүлгүүдийн бэлэн байдлыг хангаж, Улсын онцгой комисс, аймаг, орон нутгийн онцгой комиссын албан хүсэлтийг үндэслэн тухай бүрд нь дэмжлэг үзүүлж байна.

Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагуудын гамшиг, ослын хор уршгийг арилгахад дэмжлэг үзүүлэх бүлэг, томилгоот бүрэлдэхүүн хоёрдугаар сарын 24-ний өдрөөс 25-ны өдрүүдэд 17 аймаг, нэг дүүргийн нутаг дэвсгэрт малчин айл өрхүүдэд малын тэжээл хүргэх, зам гаргах ажил ажилд дэмжлэг үзүүлсэн юм.

Энэ ажилд Зэвсэгт хүчний 26 нэгтгэл, анги, байгууллагаас томилогдсон 180 цэргийн алба хаагч, туулц сайтай 80 нэгж техниктэйгээр 457 малчин өрхөд 69.7 тонн өвс, 182.5 тонн тэжээл, 82.1 тонн хивэг, 40 тонн нүүрс хүргэж, 952.5 километр замын даваа, гүвээний цасанд боогдсон хэсгийг нээж, зам гаргах, цасанд боогдсон, саатсан иргэдийн 24 автомашин, тээвэрчид, ард, иргэдэд тусалж, гурван айлыг нүүлгээд байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.