dobu.mndobu

Танхайрсан хүүхдүүдийг 100 мянган төгрөгөөр торгожээ

Танхайрсан хүүхдүүдийг 100 мянган төгрөгөөр торгожээ

Цагдаагийн байгууллагаас насанд хүрээгүй Ү.Н, Э.Н, С.М нарыг олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэн танхайрсан, мөн бие биедээ гэмтэл учруулахгүйгээр халдсан гэх зөрчилд холбогдуулан шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авахуулах саналтайгаар зөрчлийн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс Э.Н, С.М нарыг бүлэглэн Ү.Н-ийн эсрэг, мөн Ү.Н-ийг Э.Н, С.М нарын эсрэг харилцан танхайрсан гэж үзсэн байна. Улмаар Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу тус бүр 100 мянган төгрөгийн торгууль ногдуулах шийдвэр гаргажээ.

Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг хянан хэлэлцээд, Э.Н, С.М нарын үйлдэл танхайрсан зөрчил мөн гэж үзэн тэдэнд оногдуулсан торгуулийн шийтгэлийг хэвээр үлдээсэн байна.

Гэвч Ү.Н-ийн хувьд танхайрах зөрчлийн шинж бүрдээгүй гэж шүүх дүгнэжээ. Тодруулбал, Ү.Н нь бусдыг өдөж хоргоосон эсвэл тэдний эрх ашигт халдсан үйлдэл хийгээгүй бөгөөд харин Э.Н, С.М нар ялимгүй зүйлээр шалтаглан маргаан үүсгэж, хараалын үг хэлж доромжилж эхэлсэн байна.

Ийнхүү Ү.Н өөрийгөө хамгаалах зорилгоор хариу үйлдэл хийхдээ зууралдан үсдэлцсэн нь танхайрах зөрчлийн шинжийг хангахгүй гэж үзэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.1-д заасны дагуу түүнд холбогдох зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.