0
Цахим сүлжээнд өнөөдөр (2024.12.13) "Өчигдөр тог тасрах үед гэртээ үлдсэн дөрвөн хүүхэд лаа барьж байгаад гал алдаж гэртэйгээ шатаж нас барсан" гэх мэдээлэл тархаад буй. Тэгвэл уг асуудалд Онцгой байдлын ерөнхий газраас дараах мэдэгдэлийг гаргажээ.
Мэдэгдэлд, "Онцгой байдлын байгууллагад өчигдөр буюу 12 дугаар сарын 12-нд ийм төрлийн дуудлага бүртгэгдээгүй болно. Тиймээс нийгмийн сүлжээнд тархаж байгаа тус мэдээллийг түгээхгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэгтэй байхыг зөвлөж байна" гэжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.