0
Шинэ жилийн баяр хаяанд ирсэн эдгээр өдрүүдэд айл өрх, албан байгууллага гацуур модоо засаж буй. Тэгвэл та бүхнийг гэнэтийн учирч болох эрсдэлээс сэргийлэх үүднээс Онцгой байдлын Ерөнхий газраас дараах зөвлөмжийг хүргэж байна. Гацуур мод нь ихэвчлэн хуванцар болон нийлэг материалаар хийгддэг тул гал авбал 30-60 секундэд бүхэлдээ шатах аюултай байдаг.
Иймд та дараах аюулгүй байдлын зөвлөмжийг дагаарай.
Чанартай гацуур мод сонгох: Галд тэсвэртэй (fire-resistant) гэж тэмдэглэсэн модыг сонгох
Цахилгаан гэрлийг шалгах: Утаа гарсан, гэмтсэн гэрлийг ашиглахгүй байх.
Галын эх үүсвэрээс хол байлгах: Лаа, халаагч төхөөрөмжөөс зайтай байрлуулах.
Гацуур мод ч гэсэн анхаарал шаарддаг гэдгийг мартаж болохгүй
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.